УЛС ТӨР

Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавихгүй гэв

Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба тав дахиа өөрчлөн баталсан түүхэн үйл явдал өнгөрөгч долоо хоногт болсон. УИХ-ын нэр бүхий 62 гишүүн санаачлан өргөн мэдүүлж, гурван шатны хэлэлцүүлгээр оруулж, ийнхүү баталсан “Эцэг хууль”-ийг” чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцсэн гэсэн тооцоо гарсан байдаг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цагаас улс орон даяар дагаж мөрдөх юм. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлтийг Ерөнхийлөгч ёсчлох үлдээд буй билээ. 

Энэ үед иргэдийн зүгээс Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавих эсэхийг чих тавин суугаа. Харин өнөөдөр /2019.11.25/ Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг нэмэлтэд хориг тавихгүй, маргааш /2019.11.26/ буюу Улс тунхагласны баярын өдрөөр ёсчилно гэх мэдээ байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button