Нийгмийн

Цагдаагийн бэлтгэл хурандаагийн аминд хүрсэн сувилагчийг шалгаж байна

-АНДУУРЧ ТАРИА ХИЙСНИЙ УЛМААС НАС БАРСАН БОЛОХ НЬ ШИНЖИЛГЭЭГЭЭР ТОГТООГДЖЭЭ-

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг байрлах нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр очсон хүн нас барсан харамсалтай хэрэг  аравдугаар сарын 24-ний өглөөний 06:00 цагт гарсан байдаг.

Хэргийг тодруулбал,  Хэнтий аймгийн Биндэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан 52 настай иргэн Б нь үедээ бүдүүн гэдэсний хагалгаанд орж улмаар шарх нь эдгэхгүй аймгийнхаа эмнэлгийн мэс засалд хэвтэн эмчлүүлж байжээ.  Эмнэлгээс гарах өдрийн өглөө буюу энэ оны аравдугаар  сарын 24-ний өглөөний 06:00 цагт, цагийн тариаг нь хийхдээ сувилагч 23 настай А нь цефатоксим тариаг  андуурч бензатин пенициллин судсаар тарьснаас үүдэн өвчтөн нас барсан аж.

Талийгаач нь цагдаагийн ахмад алба хаагч бөгөөд цагдаагийн бэлтгэл хурандаа цолтой гавъяаныхаа амралтанд гарсан байжээ.

-АР ГЭРИЙНХЭН БОЛОН ЦАГДААД МЭДЭГДЭЛГҮЙ ЗАДЛАН ХИЙСЭН БАЙЖЭЭ-

Хамгийн ноцтой нь тухайн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдсэн эмнэлэг талийгаачийн нас барсан мэдээг цагдаагийн байгууллага болон ар гэрийнхэнд нь дуулгаагүй бөгөөд өөрсдөө зөвшөөрөлгүй дур мэдэн задлан шинжилгээ хийсэн байна.

Энэ мэдээллийг ар гэрийнхэн нь цагдаагийн байгуулагад хандан өргөдөл гомдол өгсөн байсан ба эмнэлгийн зүгээс дур мэдэн задлан шинжилгээ хийсэн гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Одоогоор тус хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн газар эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд сувилагч А нь гадуур байцаалтанд байгаа юм байна. Түүнд хүний амь насанд санамсар болгоомжгүй хүрсэн гэх зүйл ангид холбогдуулан шалгаж байгаа. Харин Эрүүгийн хэрэг үүсэхээр гэм буруутай тухайн сувилагчийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр цагдан хорьж үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулах аж.

Мөн ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрсдөө задлан хийсэн сумын эмнэлгийн эмч нарыг шалгаж байгаа. Түүнчлэн  тухайн нэгдсэн эмнэлэгт гурван настай хүүхдэд унтуулах тарианы тун хэтрүүлснээс үүдэн бүтэн өдөр хүүхэд унтаж сэрэхгүй байсан гэх мэдээлэл бидэнд ирсэн билээ.

Энэ мэтчилэн тухайн Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдсэн эмнэлгийг дун мэдэн зөвшөөрөлгүй цогцост задлан хийсэн эмчилгээ буруугаас хүний амь нас эрсэдсэн болон эрүүл мэндээрээ хохирсон зэрэг асуудлуудаар албаны шалгалт хийж эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-11-28 19:27

Ih l nvgel hiij dee

Bolor
Bolor
2019-12-04 16:37
Reply to  Zochin

Arai l denduu hariutslagagui bgan shuu,hairan hun

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2019-11-28 23:28

Ш�##� буруу, болхи найруулгатай нийтлэл байна шүү. Редактор гэж байна уу? Монгол хэлээр зөв найруулан бичиж чаддаггүй ийм хүнийг хэвлэл, мэдээллийн байгууллагад ажиллуулмааргүй юм даа. Ажилд авахдаа монгол хэлний чадварыг нь хэл бичгийн мэргэжлийн хүнээр сайн ш�##�гуулж байж авч баймаар юм даа.

A66daa
A66daa
2019-11-29 08:06

хэрэгтэй бол зөвшөөрөл авахгүй задланд орно гэдгийг уншигчид одоо мэддэг болсон шүү

Зочин
Зочин
2019-12-04 19:49
Reply to  A66daa

ygaasaa l xyylindaa zadlan xiideg xyylitai sh de yuma bvren medej bj bicneecn

Зочин
Зочин
2019-12-04 17:38

Yun teneg yum bichdeg m#l beee

Зочин
Зочин
2019-12-04 20:59

Хөдөөний эмнэлэг байтугай хотын улсын эмнэлэг хүртэл тариа андуурч хийж л байсан өдрийн цаг байсан болохоор эмч нар нь харин яар�##�тай арга хэмжээ авч тэр хүний амийг аварсан байдын. Зарим нэг нь бүүр санаатай хийдэг юм шиг санагдсан. Бүүр ар гэр рүү нь ярьж мөнгө нэхэж дарамт�##�даг ч сувилагч байдын ш дээ аймаар

Гялс хариу
Гялс хариу
2019-12-05 07:02
Reply to  Зочин

Айн арай үгүй байлгүй дээ

StevSlarie
StevSlarie
2020-01-20 08:27

Olivier Ameisen Order Prevacid Levitra Da 2 5 [url=http://cialibuy.com]cialis[/url] Buy Propecia Proscar Apotex Kamagra

Kelgreelm
Kelgreelm
2020-01-27 22:46

Lloyds Pharmacy Propecia [url=http://cialisjh.com]Buy Cialis[/url] Thyroxine Sodium Tablets For Sale Cialis Apetamin P Pills

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 06:59

Dapoxetine 30mg http://buyciaonlinex.com/#376 - Buy Cialis Belize Drug Stores Buy Cialis Pharmacy Cadia Cialis

MatFuse
MatFuse
2020-02-06 01:03

Fludrocortisona 0.1 Mg http://cialibuy.com/# - Buy Cialis Amoxicillin Allergy Delayed Onset Buy Cialis Acheter Propecia Finasteride

Холбоотой мэдээ

Back to top button