Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадоржийн “Монгол Маркет” ХХК 3.8 тэрбумын тендерт давуу эрхээр ялсан уу

“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-иас уурхайн хотхон, уурхайн бүс болон оффист катерингийн үйлчилгээ үзүүлэх тендерийг 2019 онд гурав дахь удаагаа зарлаад байна. Нийт 3.8 тэрбумын төсөвт өртөгтэй, гурван жилийн хугацаанд катерингийн үйлчилгээ үзүүлэх компанийг шалгаруулах энэхүү тендерийг дахин дахин зарлаад байгаа нь удаа дараа маргаан, гомдол гарсантай холбоотой юм.
Тодруулбал, “Монгол Маркет” ХХК-д давуу эрх олгосон гэх асуудал маргаан дагуулаад байгаа аж. Одоогоор уг тендерт “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн захирлаар Д.Ариунболдыг ажиллаж байх үед тендерт нь завсаргүй оролцож шалгардаг байсан гэх н.Анхбаяр захиралтай “Мон род”, Д.Тунгалаг захиралтай “Монгол маркет”, н.Баттулга захиралтай “Геомон” компаниуд өрсөлдөж байна.

Маргааны гол эзэн “Монгол Маркет” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Тунгалаг ажилладаг, гол хувьцаа эзэмшигч нь НИТХ-ын төлөөлөгч, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадорж юм. Түүнийг улс төрийн нөлөөгөөрөө тендерт оролцож эрх мэдлээрээ далайлган ажил, үйлчилгээ авсаар амташсан нэгэн гэх яриа хөшигний ард явдаг. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой түлш” зэрэг компанийн өндөр үнийн дүнтэй, чамлахааргүй унацтай, ашигтай тендерүүдийг түүж авахаар улайрдаг гэх.
Өнгөрсөн зун Нийслэлийн хот тохижилтын газраас түргэвчилсэн журмаар тендер зарлаж, 4.2 тэрбумын үнэ бүхий хоёр төрлийн цэвэрлэх төхөөрөмжийг нэг компанид нийлүүлэх эрх олгогдсон байдаг. Нийслэлд 142.5 саяар нийлүүлэгдсэн цэвэрлэгээний төхөөрөмж “Алибаба” дээр 76 сая төгрөгийн үнэтэй байсан нь тухайн үед ихээхэн хардлага төрүүлж байв. Уг тендерт Б.Бямбадоржийг нэг аж ахуйн нэгжид давуу эрх олгосон талаар хэвлэлүүд шүүмжилж байв.
Улмаар өнөөдөр жиргээн дээр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадоржийн компани “Эрдэнэс Тавантолгой”-н 3.8 тэрбумын тендерт ялсан талаар бичигдэж эхэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар удаа дараа хариуцлагын асуудлыг хурцаар хөндөж, албан тушаалаа ашиглаж ашиг хонжоо хайсан бол хатуурхана гэдгээ хэлж байсан ч энэ мэтчлэн тендрийн сургаар хувийн компаниа өрсөлдүүлж, шалгаруулалт хангасан эсэхээс үл хамааран эрх мэдлээрээ далайлгаж тендер будилаантуулах болсон нөхдийг тэр бүр анзаарахгүй байгаа бололтой.
Нэг намаас, нэг амлалт өгч сонгогдоод “хамар дор чинь” ашиг хайж яваа Б.Бямбадорж нарын дүгнэж шалгаруулсан компани, өрсөлдүүлж буй хувийн компани зэрэг нь хаанаа ашиг сонирхлын зөрчилтэй байгааг анзаарч харж, хянаж чаддаг байх нь сонгууль ойртсон энэ цаг мөчид хамгаас чухал болоод байгааг сануулахад илүүдэхгүй биз ээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
kovdin kovd bizdeee
HTGazar ene hunii hubiin baiguullaga boltson dandaa hamaatan bolon songuulid ybj baisan humuus n darga tsereg boltson
Ualchilgee tseverlegee unen muu, hooliig hadgalsan huuchin mahaar hiihe ................ Hodood gedes muudsaan. Dr ni niit ajilchid Helikobakteritai bolson ni ednii ayga tavgaa muu ugaaj tseverledegtei shuud holbootoi bolod bgaaaaaa sssshoooooooo