Нийгмийн

ФОТО: “Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автобус стандартын шаардлага хангахгүй байна”

Өнөөдөр /2019.11.29/ “Зорчигч тээвэр III”-ын дарга Б.Цолмон Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” автобусыг туршиж, танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар 2018 онд “Нийслэлийн нийтийн тээвэрт байгаль орчинд ээлтэй цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай” 122 дугаар тогтоолыг баталсан билээ. Уг тогтоолд “МОН-30” загварын их багтаамжийн цахилгаан автобусыг дотоодын үйлдвэрлэгчид захиалан үйлдвэрлүүлж, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт хийж, үр дүнг Засгийн газарт танилцуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгасан. Уг тогтоолын хүрээнд "Монгол машин" ХХК автобус туршилтаар үйлдвэрлэсэн.

Уг автобусуудыг өнгөрсөн сарын 30-ны өдөр хүлээж авсан ч нийтийн тээврийн стандарт, шаардлага хангахгүй байгаа талаар "Зорчигч тээвэр III”-аас мэдээлэл хийлээ.

Шаардлага хангахгүй байгаа 10 шалтгаан байгаа, тухайлбал, жолоочийн бүхээг байхгүй, Удирдлагын тумблерны суурийн түгжээ муу, зорчигчийн заалны халаагуурын байрлал далд биш ил байрлалтай, хөргөлтийн шингэн гоожсон, батарейн хэсгийн битүүмжлэл муу ус орох магадлалтай, цахилгаан хэлхээний утас эмх цэгцгүй зэрэг дутагдлууд илэрсэн аж.

“Хүлээлгэн өгсөн автобуснуудаас өнөөдрийн байдлаар нэг автобус нь асахгүй байгаа. Угсарсан байгууллагын инженерүүд өчигдөр ирээд явсан ч асахгүй байгаа шалтгаан, техникийн гэмтлийг тогтоож чадаагүй. Эдгээр цахилгаан автобуснууд нь нийтийн тээврийн автобусуудад тавигддаг 50:12 гэсэн стандартыг хангаж чадахгүй байгаа тул үйлчилгээнд явуулах боломжгүй” гэж “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга Р.Баясгалан хэллээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хулх гэдгээ мэд хийж чадахгүй байж пүлт үсрэх хэрэ8 ор дээ

зочин
зочин
Reply to  Зочин

Наана чинь сүртэй дутагдал алга. Аккумляторыг яаж бол яаж хамгаалж болно . Утас эмх замбараагүй гэнэ. Наадхийг чинь сайжруулж болно. Бүхээг яах вэ. Энэ бол зүгээр л мяалах шалтгаан.Хөдөлгөөнд оролцоход бэрхшээл алга л юм байна шүү дээ

P
P
Reply to  Зочин

Yuch gd hutsad bgn. Medrel mutai ymnud ih bh yma yu bchj bgaga mddimu gumu

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Монгол инженер залуучууд аа, шантрах хэрэггүй ээ. Сайжруулна л биз. Гадаадар ашиглахаа больсон хуучин автобус зөөгчдийн явуулга ч байж мэднэ. Та нар чаднаа .

Алтансүх
Алтансүх

Тийм байх шүү. Санамжуудыг нь харахад засах боломжтой л юм байна шүү дээ

Иргэн
Иргэн

Үндэсний үйлдвэрээ яаж ч байсан дэмжих хэрэгтэй сайжруулах боломжуудыг судалж, аль болохоор хэрэглэх ёстой. Үйлдвэрлэсэн Троллeйбус нь зүгээр л явж бгаа шүүдээ. Энэ хурган дарганцрууд нь "Яаж худал үнэн ярьж, гаднаас автобус оруулж ирж мөнгө идэх үү" л гэж бодох юмдаа.

Нэргүй
Нэргүй
Reply to  Иргэн

Наад яриад бгаа зүйлс чинь том шалтгаан бишээ засаад сайжруулчихаж болно яаж хэдэн хужаа автобус шахахуу гээд байж ядаж байнн

зочин
зочин
Reply to  Иргэн

гаднаас автовус нэртээ хугацаа нь дууссан сэг оруулж ирээд сард нэг нь шатдаг огтсон заншилтай байгууллагуудын угжуулсан дарга нарын нэгний л болхи хариулт байна, өмдгүй явж өвдөг цоорхойш шоолохын үлгэрээр орсон хахуульчин боорцогнууд...

Зочин
Зочин
Reply to  Иргэн

үнэн шүү

Зочин
Зочин

Засч сайжруулаад ашиглах хэрэгтэй шүү дээ, өөрсдөө хийж байгаагаа өөд нь татаад авах хэрэгтэй.

Nergvv
Nergvv

Mongoliinhoo hiij bvteesen injenervvddee yun tvrvvn bayr hvrgie hiij chadaj bn ushuu ilvv ih saijruulaad hiine shvvdee ene aldaa tutagdal haigaad baigaa garuud uurusdiin erh ashgiin tuluu engej baigaa gadnaas heden avtobus oruulj irj park shinchlelt hiisen nereer buun mungul idej uuh tal deer bodoj baigaa uls ornoo gevel eh orniihoo injenervvdiihee hiisen avtobusiig aldaa tutagdaliig.n zasuulaad ulam saijruulaarai geed ajild gargaj bolno shvvdee

..,
..,

Казакстан, Украйн, оросууд хүртэл өөрсдөө барахгүй болохоор хятадуудаар, BYD гэдэг гигант компаниар хийлгэж байгаа. Монголчууд өөрсдөө нэг ч деталь үйлдвэрлэж чадахгүй, хятадын жижиг эд анги үйлдвэрлэгчдийн хагас хулхи эд ангиудыг авчраад үйлдвэрийн бус нөхцөлд эрээвэр хураавар байдлаар, гадныхны ерөнхий шийдлийг хуулж угсраад шаардлага хангах юм гаргаж чадахгүй. Худлаа цээжээ дэлдсэн хэдэн сагсуу нөхдүүд яг нарийндаа хүн тээх автобус битгий хэл цахилгаан погрузчик ч хийж чадахгүй.

Зочин
Зочин
Reply to  ..,

Яасан их хорсдог новш бэ .буруу зөрүү юм байвал засаж сайжруулаад болдог юм.чи муу шахаачин,гар хуруугаа хөдөлгөж мэдэхгүй ,хулгайч

Зочин
Зочин

Chi tegul Mongoloos zailaach Yu ch hiij chadahguin bol

Г.Ганболд
Г.Ганболд

Монгол брендийг бий болгохын тулд маш хатуу шаардлага тавих хэрэгтэй. Залуу инженерүүд маань няцалгүй зөв шийдлийг нь олж, дэлхийн аль ч орны стандартыг хангасан автобус үйлдвэрлэх хэрэгтэй. Бид нар яагаад япончуудаас дутуу байна гэж. Бод, сэтгэ залуучуудаа.

Батжаргал
Батжаргал

Та нар дотооодын үйлдвэрлэлийг дэмжээд өг л дөө... олон юм хуцаад бхаар

Хаана ч өмөөрнө
Хаана ч өмөөрнө

Шүүмжилж болноо муулмааргүй байна тэртээ тэрэнгүй аж үйлдвэр хөгжих гэж ядаж яваа улсад энэ байтугай л зүйл тохиолдоно.
Харин ч хийж чадаж байна одоо багахан л сайжруулчихвал боллоо шд
Харин хий хоосон цээжээ дэлдэж мэдэмхийрнгчид ядаж нэг боолт нэг хадаас үйлдвэрлэж үзсэн үү гэдэг маш сонирхолтой санагдаж байна

Zuvuu zuv
Zuvuu zuv

Exleed oligtoixon usnii tereg xiideg bolchixood daraa ni unadag dugui tegeed motocikil ..... avtobus xiij baij sain yum garna shvv dee. Jargalsaixan guai xulxi yum shaxaj yadarsan irgediin tatuuxan tusuvuus xumsalsaar irlee shvv.

Б.Батгэрэл
Б.Батгэрэл
Reply to  Zuvuu zuv

Монголчууд заавал эхнээс нь хийдэг зуршил байхгүй.бас албаггүй шүү.дандаа алгасч гүйцэж түрүүлдэг юм.удахгүй гүйцэнэ,түрүүлчихч юм билүү.дэмжих хэрэгтэй.үгүйсгэж байгаа хүмүүс бол монгол зан араншинг ойлгодоггүй харийн гар хөлнүүд,бишээ доодох нь юм байна.

Зочин
Зочин

За битгий шаагаад бай хийвэл хийнэ сэтгэлтэй толгойтой хүн энэ нийгэмд мөнгөтэй хүний боол бага цалин өндөр хүүтэй зээлээр юу хийж бүтээхийн ямар дэмжээд тэтгээд тусласан нь хаана байгаан? Улс оронд юу ч хийж бүтээдгүй хэдэн бөгс долоосон тендер будлиантуулсан хэдэн том жийп унасан том гүзээтэй ханаж цаддаггүй чам шиг шимэгчдэд юу ч хийсэн байсан өө харна. Юу ч хийж үзээгүй чам шиг хоноцын шээс дундаас нь өөрт нь юм унахгүй бол доош нь дарналдаа.

зочин
зочин

Гайгүй л зүйлүүд байна засч болохоор үнэдсний үйлдвэрээ дэмжихийн оронд муулж гадаадаас авилга шингэсэн автобусаа авахаа бодож байхын оронд тэр санхүүжилт төлбөр захиалгаа сайн хийгээд өгөөч тэгвэл дорхоноо сэхээд сайжираад ирнэ

зочин
зочин

казакстан Украйн чинь сайхан авилгал цэцэглэсэн газар ...

Үнэнийг хэлэгч
Үнэнийг хэлэгч

Одоо өөрсдийн үйлдвэрээ дэмжих цаг нь болсон али болгон дарга нарын кармаанд сул орсон мөнгийг жирийн иргэд хувааж төлөх ёстой юм бэ? тэгээд бинзен тосонд өчнөөн тэр бумыг төлнө харин тэгэхэд энэ цахилгаан автобус маань тогоор ажиллаж улсад маш их хэмнэлт гарна
Энэ бүгдийг та нар мэдэж байгаа гэвч импортын автобуснаас унах унц , байнга бинзен тос нийлүүлэх ашигаа алдах гээд сандараад байгаа биздээ...

Bolno
Bolno

Yuun ineedtei shaltag we bisda zuer olon ym hutsalguu naad atusnuud ywuulaadh

Зочин
Зочин

Бизнесээ алдахгүй гэсэн хулхи дүгнэлт Иргэд ам сайтай байгаа сайн дулаан цантадаггүй хэмнэлттэй гээд их дуртай байдаг. Унтраалаг нтр жижиг л асуудал ингэж шаадагаа хэзээ болох хулгайч нар вэ

StevSlarie
StevSlarie

Usa Viagra Delivery Levitra 20 Mg Indicazioni [url=http://cialibuy.com]Cialis[/url] Where To Buy Doryx Direct Pharmacy Cheapeast Kopa Levit

LesOrdiff
LesOrdiff

Cialis Buy Sweden http://cialisir.com - Cialis Mejor Cialis O Viagra Buy Cialis Vardenafil Online No Prescription

Холбоотой мэдээ

Back to top button