ХУУЛЬ

Төрсөн аавынхаа бэлгийн дарамтанд олон жил байсан охин цагдаад ХАНДЖЭЭ

-ОХИН ААВЫНХАА БЭЛГИЙН ДАРАМТАНД БҮТЭН ДОЛООН ЖИЛ ТАРЧИЛЖЭЭ-

Бэлгийн хүчирхийллийн 80-аас дээш хувь нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдэд охид зэрэмдэглүүлдэг гэх тоон судалгаа байдаг.

Хамгийн харамсалтай нь хайр халамжаар дүүрэн өсгөх учиртай уул шиг нөмөртэй гэгддэг аав нар өөрийн төрсөн охиноо бузарладаг нийгэмд бид амьдарч байна.

Бага насны охидоор өөрийн хүслээ хангадаг харгис этгээдүүд их тул цагдаагийн байгууллагаас байнгын анхаарал болгоомжтой байж бага насны охидыг асран хамгаалж байхыг сануулсаар. Гэсэн ч өдөр бүр шахуу бэлгийн хүчирхийлэлд өртлөө, хэн нэгний хүслийн зугаа боллоо гэх дуудлага хөвөрсөөр л байна.

Хоёрхон өдрийн өмнө /2019.12.02/ төрсөн аавдаа 2013 оноос хойш дарамтлуулж, бэлгийн дарамтанд байсан, байнгын оролддог аавынхаа бусармаг үйлдийг нэгэн охин илчлэн цагдаагийн байгууллагад ханджээ.

Тодруулбал, арванхоёрдугаар сарын 02-ны өдөр “Манай аав намайг 2013 оноос хойш удаа дараа бэлгийн харьцаанд орох гэж оролдож, айлган сүрдүүлж дарамталдаг байсан” гэх мэдээллийг охин өөрийн биеэр зориг гарган өгч, өргөдөл гаргасан байна.

Одоогийн байдлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа эхэлж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар эрэгтэй 44 настай Б нь өөрийн төрсөн охин болох 18 настай И-г хүчиндэх гэж бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй байдлыг тогтоожээ.

Улмаар охиныг цагдаагийн байгууллага хамгаалтанд авч сэжигтэнг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа аж.

-БЭЛГИЙН ХАРЬЦААНЫ ШИНЖТЭЙ ХҮЧ ХЭРЭГЛЭСЭН ҮЙЛДЭЛ ХИЙСЭН БОЛ НЭГ ЖИЛЭЭС ТАВАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛТАЙ-

Арван хоёрдугаар бүлэг хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг:

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 2.Энэ гэмт хэргийг: 2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж; /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 2.2.бүлэглэж; 2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж; 2.4.хохирогчийг жирэмсэн болгож; 2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж; 2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж; 2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн; 2.8.харгис хэрцгий аргаар; 2.9.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж; /Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

ТАЙЛБАР: -Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. -Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. -“Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно хэмээн хуульчлан заажээ.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
6 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Bolor
Bolor

Ял нь ямар бага юм

Зочин
Зочин

Арай дэндүү бага ялтай болохоор даварч байна ш дээ

Зочин
Зочин

Xorioch myy sejigiig 5jileer

Zochin
Zochin

Bainga arhi uudag arhini hamaaraltai.ger horoolold.bairni hamt uudag arhichinguudiig hershiin holboo irgediin medeeleleer tsagdaa.shuuhiin hynaltand avch arga hemjee avaach.Huuhduud mash hetsuu nehtseld bainga aidastai bn.Arhichinguudtai bugd temtsie.Uo ch duuldaj medne shu.Hersh.orts.neg gudamjniihan sain medeelel egch bh estoi.

StevSlarie
StevSlarie

Composicion Propecia Priligy Test Rezeptfrei Viagra Preis [url=http://cialibuy.com]generic 5mg cialis best price[/url] Nitostat Without Rx

LesOrdiff
LesOrdiff

Amoxicillin Injection Manufacturers In Spain http://buycialisuss.com – Cialis Cialis Viagra Levitra Comparaison Buy Cialis Over The Counter Medicine For Uti

StevSlarie
StevSlarie

Prednisolone Without A Prescription http://cheapcialisir.com – Cheap Cialis Antibiotics From Canada canadian pharmacy cialis Buy Propecia In Us

Back to top button