Нийгэм мэдээ

Интерполын улаан булантаар эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг албадан авчирна

Цагдаагийн ерөнхий газраас Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “У”-г Бүгд Найрамдах Киргиз Улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран ажилласны үр дүнд тус улсын нутаг дэвсгэрт саатуулан баривчилж, шилжүүлэн авчрах ажиллагааг зохион байгуулж байна.

Дээрх этгээд нь 2023 онд Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд Киргиз улсад мөн хар тамхи мансууруулах бодис худалдаалах шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан талаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

ЭЛБЭГДОРЖИЙГ ХЭЗЭЭ АЦРАХЫН СЭТГҮҮЛЧИД БИДЭНДЭЭ ХЭЛЭЭРЭЙ САЙХАН ЯРИЛЦЛАГА АВЬЯ ДАА

Зочин
Зочин

Яамай даа.

Холбоотой мэдээ

Back to top button