УЛС ТӨР

Гишүүний ЖИРЭМСЛЭЛТ яах вэ, ДОЛЛАР 2720-д хүрчихлээ

“Нэр бүхий УИХ-ын гишүүн нөгөөгөөсөө жирэмсэн болжээ” гэх утга бүхий мэдээлэл сүүлийн үед цахим орчинд газар аваад байна. “Хэн юм” хэмээн хэрэгт дурлан хошуурцгаах хүмүүс олон байгаа юм.

Энэ мэт хэрэгтэй, хэрэггүй мэдээлэлд анхаарлаа хандуулж байх хооронд иргэдийн амьдралд нөлөөлөхүйц улс төр, нийгэм, эдийн засгийн олон шийдвэр гарах боллоо. “Мафаан”-тай гэх сонгуулийн хууль өргөн баригдаж, авто зам ашигласны төлбөр огцом нэмэгдэж, доллар хүртэл 2721-т хүрчихжээ.

Өнгөрсөн сард 2700-тай байсан долларын ханш тасралтгүй өссөөр өнөөдөр 2720 төгрөгт хүрсэн байна. Өчигдөр /2019.12.03/ Валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд ам.долларыг 2721 төгрөгөөр авч, 2725 төгрөгөөр зарж байв. Харин Монголбанкнаас зарласан ханшаар 2719.38 төгрөг байсан. Өнгөрсөн Ням гарагт ам.долларын зарах ханш 2720 төгрөг даснаас хойш буугаагүй байгаа аж.

Өнөөдрийн хувьд Монгол банкны зарласан ханшаар ам.доллар 2719.38 төгрөгтэй тэнцэж байгаа юм.

Тиймээс, тэр гишүүний жирэмслэлт яах вэ, төлбөр татварын нэмэгдэл, долларын ханшийн өсөлтөд анхаарлаа хандуулцгаавал яасан юм бэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
12 сар 4, 2019 12:51

Orostoi shatahuunaa rublier avah geree baiguulval taarna.

иргэн
иргэн
12 сар 4, 2019 16:17

Мөнхбат гишүүнээ долларын ханш хэдэн нэг төгрөг болчихвоо

Irgen Oognii
Irgen Oognii
12 сар 7, 2019 18:21

Муу сайн м�##�ууд 3000 төгрөг хүрнэ гэж эргүүтээд байсан биелэлээ оллоо л доо.

Холбоотой мэдээ

Back to top button