НИЙГЭМ
XIV далай ламын мэлмий гийсэн өдөр өнөөдөр тохиож байна

Өнөөдөр буюу 2024.07.06-нд XIV далай лам 89 нас хүрч байна.
Дэлхийн бүх бусад улс орнууд, үндэстнүүдтэй харьцуулахад Монголчууд III-XIV Далай лам нартай багш шавийн, номын хамгийн гүн дэлгэр барилдлагатай үндэстэн. Учир нь “Далай лам" хэмээх цол алдрыг Монголчууд хүртээж байсан юм.
Мөн 3-14 хүртэлх бүх Далай лам нарын намтар, үйлс зохионгуй Монголчуудын түүх, шашин соёл, өв уламжлалтай маш нягт холбоотой байдаг.
Монголчуудаас далай ламд олгосон цол, шагнал:
- 1578 онд "Очир Дарэ Далай лам" цолыг III дүрийн Жанрайсигийн хувилгаан Содномжамц ламд хүртээж, алтан тамга соёрхон олгосон.
- 1578 онд 1, 2-р дүрийн Жанрайсигийн хувилгаан Гэндэндүб, Гэндэнжамц лам нарт "Далай лам" хэмээх цолыг нөхөж олгосон.
- 1979.06.17-нд Энх тайвны төлөө Азийн Бурханы шашны тусгай медаль
- 2002.11.07-нд Хүндэт доктор / Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль /
- 2002.11.07-нд Хүндэт доктор / Монгол Улсын Их сургууль /
- 2015.03.25-нд Хүндэт доктор / Монголын Шинжлэх ухааны Академи /
- 2015.03.25-нд Хүндэт доктор / Улаанбаатар их сургууль /
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Далай ламдаа сайн мөргөцгөө. Улс орон чинь суга хөгжинөө.
Наад хүн чинь хөө шоглож л бичсэн байна шүү дээ. Манай монголчуудын ихэнх нь их мухар сүсэгтэй учраас наад хүн чинь даапалсан бололтой. Түүнээс дээр бичсэн сэтгэгдлээс христ болон хужаа үнэр үл үнэртнэнэ. Харин коммунист үзлээр даапаалсан байна.
Коммунист ч юмуу христ ч юм уу бүүр хужаа ч юм шиг ком бүү бич
Long life His Holiness