НИЙГЭМ

Нэг нь 2-3 саяын үнэтэй тамирчдын хувцас: Олон цагаар өмсөхөд тохиромжтой, халууцуулахгүй

Монгол Улсын шигшээ баг “Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпын наадамд спортын есөн төрөлд 33 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Олимпын наадам энэ сарын 26-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

Нээлтийн ёслолд дэлхийн бүх улс орны баг тамирчид өөр өөрийнх нь үндэсний хэв маяг шингэсэн, ижил загварын хувцсаар гоёдог. Энэ нь тухайн улсыг болоод тамирчдын өнгө төрхийг илтгэдэг онцлогтой. Энэ жилийн тухайд манай улсын баг тамирчдын хувцсыг Michel&Amazonka брэндийн хамт олон тусгайлан урласан. Тэд загвараа тав хоногийн өмнө нийтэд ил танилцуулсан бөгөөд багагүй шүүмжлэл дагуулаад буй юм.

Тамирчид энэхүү хувцсаа олимпын наадмын нээлт болон хаалтын ёслолд өмсөнө. Дээлийг Монголын төрийн далбааг барин алхах тугчных болон парадад алхах тамирчдынх гэж хоёр өөр загвараар бүтээжээ.

Зургаас харвал хантаазны энгэр дээр есөн хөлт цагаан туг, алхан болон өлзий хээ, олимпын бамбар, нар, сар, гал, үүл зэргийг шаргал өнгийн хатгамлын утсаар урласан байна. Анзаарвал энэ бүгд төрийн сүлдний бэлгэдлийг агуулсан харагдана. Мөн дээлний ханцуйг харваач нударгаар шийдэж, нум хатгажээ.

Тамирчид дээлнээс гадна хантааз, монгол цамц, өмд гэсэн иж бүрдлээр хувцаслах юм байна. Эдгээрийг үндэсний хэв маяг болоод орчин үеийн шийдэл загварыг хослуулж урласан аж. Түүнчлэн цаг уурын халуун нөхцөлд тохирсон, удаан өмсөхөд тав тухтай, салхи нэвтрүүлдэг байх зэргийг ч тооцоолжээ.

Албан бус мэдээллээс дурдвал, туг барих тамирчны дээл нэг бүрийн үнэ 3 сая төгрөг. Харин парадад алхах эрэгтэй тамирчны хувцас 2 сая 70 мянган төгрөг, эмэгтэй тамирчных 2 сая 159 мянган төгрөг юм байна. Ингээд тооцвол нийт төсөв 104 сая 420 мянган төгрөг болж байгаа юм.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-07-08 08:44

хятад хантаазаа хасаачээ хятадын Монгол гэж дэлхийгээр нэг зарлах боллоо хятадуудын арга саам хахуулд орсон энэ хүмүүсийг арга хэмжээ ав

Мөнхөө
Мөнхөө
2024-07-08 08:47

Ийм тэнэг хувцастай явснаас ш�##�дан �##�хсан нь дээр.

Холбоотой мэдээ

Back to top button