Чингис хааны хөшөө рүү зааж, танхайрсан хятад иргэний шүүх хурал эхэллээ

Цахим орчинд тархаад байсан гадаад улсын иргэний бичлэгтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас тус иргэнд Зөрчлийн хэрэг нээн, шалгаж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, долоодугаар сарын 03-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн "О.SH" нь Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.
Тухайн бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас "О.SH"-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн.
Тэгвэл түүнтэй холгогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх насаар нь хорьчих
Bolj BNA yl ogoh heregtei tegehiin bol daraagiin hvmvvst ní sanuulga volno zvgeer gargaj yasanch bolohgvi
Yg sain hariutslaga uguh vv ene udaa l sain tootsohgvi bol daraa hen durtai n ireed dahin2 heleh bolno
Хууль байдаг шүү гэдгийг мэдрүүл.