НИЙГЭМ
Хөгжмийн зохиолч, удирдаач, УГЗ Ш.Гунаажавт Ардын жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх /2024.07.08/ Үндэсний их баяр наадмын босгон дээр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Өнөөдөр Хөдөлмөрийн баатар хоёр, Ардын жүжигчин нэг, Гавьяат эдийн засагч гурав, хуульч нэг, багш нэг, эмч нэг, жүжигчин нэг, уурхайчин нэг, дасгалжуулагч нэг, тээвэрчин нэг төрөн гарав.
Онцолбол, ажил мэргэжил, авьяас билиг, ур чадвар, амжилт бүтээлээрээ ард олондоо хүндлэгдэн олон арван хөгжмийн мэргэжилтнүүдийг бэлтгэж, соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Хөгжмийн зохиолч, удирдаач, МУУГЗ Шагжийн Гунаажавт Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.
Видео:
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай цэргийн жавхаа тэргүүтэй олон сайхан дуунууд, цэргийн маршууд бүтээсэн мундаг хүн шүү. Гэснээс Д.Баттөмөр гуай яагаад үлдээд байдаг юм болоо. Зүрхэнэд мөнхөрсөн аялгуу, 70-80 оны шилдэг дуунууд гэдгийн чинь тал нь Баттөмөр гуайн дуунууд шүү дээ уг нь