Интерполын улаан булантаар эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа

Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчооноос Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Монгол Улсын иргэн “Т”-г Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран саатуулан баривчилсан байна.
Уг этгээд нь өмнө нь удаа дараа бусадтай бүлэглэн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бус бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, бусдыг айлган сүрдүүлсэн, заналхийлсэн, хутгалж гэмтээсэн гэх хэргээр ял шийтгэл эдэлж байсан бөгөөд гадаад улсад оргон зайлсан юм.
Мөн БНТУ улсад орогнож байгаад Унгар улсад ирж Монгол иргэдийг удаа дараа дарамталж, хүчирхийлсэн гэх мэдээлэл бүртгэгдэж байв. Ийнхүү Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооноос Унгар улсын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран тусгай ажиллагааг зохион байгуулж уг этгээдийг баривчиллаа.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэгмөсөн цааш нь хийчихмээр амьтан байшд,юунд нь ийм цайчихсан гаруудыг суллаж тавьдгийм бэ
Нэг жирийн иргэнийг болохоор дор нь нам дараад бариад авах юм. Нөгөө Сайханбилэг, Удаанжаргал гэх хоёр этгээдийг болохоор барьж авахгүй. Төсвөөс идсэн мөнгийг нь данс руу шилжүүлээд л байгаад байх юм. Энэ ер нь яачихсан төр засаг вэ. Удаанжаргал жанхуу баттулгатай холбоотой учраас яаж ч чадахгүй байна шүү дээ.