Нийгэм мэдээ

Нэг дороос: Түрүү жил аман хүзүүдсэн Ц.Дагвасүрэнгийн хул шүдлэн насанд түрүүллээ

НЭМЭЛТ 16:00 цаг

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 254 үрээ бүртгүүлж, 141 нь гарааны зурхайгаас эргэснээс, түрүү магнайд өнгөрсөн жилийн улсын баяр наадамд аман хүзүүдсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Цэрэндэндэвийн Дагвасүрэнгийн хул түрүүллээ.

Үүний араас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хар, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Төмөрхуягийн Баярхүүгийн хээр хурдаллаа.


НЭМЭЛТ 15.00 цаг

-254 шүдлэн бүртгүүлснээс 104 нь хэмжилт шүдэлгээгээр хасагдлаа-

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан шүдлэн насанд уралдахаар 254 хурдан хүлэг бүртгүүлсэн. Улмаар хэмжилт шүдэлгээн дээр 104 шүдлэн хасагдаж 141 морь уралдаанд гарлаа.


НЭМЭЛТ 13:40 цаг

-254 шүдлэн уралдахаар бүртгүүллээ-

Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан Шүдлэн насаар үргэлжилнэ. Энэ насанд 254 үрээ бүртгүүлээд байна. Шүдлэн настай хурдан хүлгүүд сэрвээний өндрийг хэмжсэний дараа хэдэн шүдлэн уралдахаар гарааны зурхай руу хөдөлнө.


НЭМЭЛТ 11:50 цаг

-Хязаалан насанд Б.Чинзоригийн хээр үрээ түрүүллээ-

Хязаалангийн уралдаанд 256 үрээ бүртгүүлснээс 156 нь гараанд уралдаж барианд орж ирлээ.

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хязаалан насанд дараах хурдан хүлгүүд түрүүлж, айрагдлаа.

  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъяат Б.Чинзоригийн хээр
  • Булган аймгийн Гурванбулаг сумын харъат Х.Энхжингийн хээр
  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Б.Баярмагнайн бор
  • Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харъяат Б.Гантулгын хээр
  • Хэнтий аймгийн Норовлин сумын Н.Мөнхийн бор халзан үрээ тус тус давхилаа.


НЭМЭЛТ 10:36

-256 үрээ бүртгүүлснээс 156 нь гарааны зурхайгаас хөдөллөө-

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлж буй.

Хязаалангийн уралдаанд 256 үрээ бүртгүүлснээс 156 нь гарааны зурхайгаас хөдөллөө.


ЭХЛЭЛ 09:00 цаг

-Хязаалан насанд 256 үрээ уралдахаар бүртгүүлжээ-

Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэллээ.

Энэ жилийн наадамд хурд хүчээ сорих 256 үрээ бүртгүүлсэн байна.

Онцлоход, өнгөрсөн жилийн улсын баяр наадмын түрүү нийслэлийн Алдарт уяач Б.Пунцагбалжирын Түмний хар, зүүн бүсийн уралдааны түрүү Тод манлай уяач Д.Хишигжаргалын хээр тэргүүтэй улс, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд бүртгүүлжээ.

Бүртгүүлсэн хурдан хүлгүүд баяр наадмын дүрэм журмын дагуу сэрвээний өндрийг хэмжүүлж, уралдах эрхээ авдаг. Хязаалан насны морины сэрвээний өндрийг 137 см байхаар тогтоосон.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Э.ОЮУНБОЛД
Э.ОЮУНБОЛД
7 сар 10, 2024 17:05

ДАМБЫН ХИШИГЭЭГИЙН ХҮҮГИЙН МОРЬ АМАН ХҮЗҮҮДЭХЭД ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИН ЭЦГИЙНХ НЬ НЭРИЙГ ЦАЦААД БАЙДАГ

Зочин
Зочин
7 сар 10, 2024 18:53

Хар тамхичин минь чи битгий хуцаад бай !

Зочин
Зочин
7 сар 11, 2024 09:49

Хулгайчийн морь айрагджээ

Холбоотой мэдээ

Back to top button