Нийгэм мэдээ

Уяач нь унаж түрүүлсэн хээр азаргыг түрүү моринд тооцож, бай шагналыг олголоо

Дорнод аймаг байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр азарганы унаач хүүхэд замдаа унасан. Улмаар уяач Г.Заанхүү өөрөө унаж, түрүүлсэн юм.

Унаач биш уяач нь морио унан түрүүлүүлсэн тул түрүү морьд тооцох эсэхийг Дорнод аймгийн Хурдан морины комисс хэлэлцэн шийдэхээр болсон.

Тэгвэл Хурдан морины комисс шийдвэрээ гаргаж, Г.Заанхүүгийн хээр азаргыг түрүүлсэнд тооцсон байна. Үүгээр түрүү морины бай шагналыг өнөөдөр гардуулжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Унасан хүн нь биш, морь нь давхиж түрүүлсэн юм чинь хэн унах нь ямар хамаатай юм бэ?? Хүүхэдгүй морийг ч гэсэн яг орж ирснээр нь байр эзлүүлдэг болох нь эрүүл ухаан, шударга ёсонд нийцнэ!!!

Зочин
Зочин

хөнгөн хөнгөн гэж хүүхэд унуулаад байдаг бол нас биенд хүрсэн хүн унаж давхихад түрүүлээд ирдэг ясны хурдан морь юм, шагнуулахгүй яахав

zochin
zochin

Зөв шийдвэр. Хурдан ажнайн буян заяа гомдоно. Нас биед хүрсэн том хүн унасан ч түрүүлж байгаа буян

Зочин.
Зочин.

Зөв шийдвэр гаргажээ.ок харин Заан хүүг монгол даяар таньдаг боллоо.схн наадаарай.

Зочин
Зочин

Жижиг биетэй нүүрсний, банкны хулгайч унаж түрүүлсэн бол тооцох уу.

Хүн
Хүн
Reply to  Зочин

Хахаха

Зочин
Зочин

Түрүүлэх нь битгий хэл 2-т ирсэн ч 1 байр урагшлуулаадтүрүүлсэн тооцох хэрэгтэй. Хөөрхий морины буруу биш

DGG
DGG

АЗАРГЫГ МОРИНД ТООЦЛОО ГЭВ ҮҮ?

Зочин
Зочин

Тэгмээрдээ хүүхэд бна уу том хүн унаж уралдсан бна уу түрүүлсэн л бол бай шагналыг нь өгөх ёстой

Холбоотой мэдээ

Back to top button