Нийгэм мэдээ

Г.Мишээл, Г.Ирээдүй нар олон улсын биологийн 35 дугаар олимпиадаас хүрэл медаль хүртлээ

Олон улсын биологийн 35 дугаар олимпиад энэ сарын 7-14-нд Казахстан улсын Астана хотод зохион байгуулагджээ.

Тус олимпиадад Шинэ-Үе сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Г.Мишээл, Байгаль-Эх сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Г. Ирээдүй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын арванхоёрдугаар ангийн сурагч Б. Дагвадорж, Хобби сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Э. Марал нар оролцжээ.

Г.Мишээл, Г.Ирээдүй нар хос хүрэл медаль хүртсэн талаар Улсын биологийн олимпиадын дэд хорооноос мэдээлэв.

Энэ жилийн биологийн олимпиад нь биохими, молекул биологи, биоинформатик болон амьтны анатоми, физиологийн гэсэн дөрвөн чиглэлээр ирж, сурагчид шинжлэх ухааны салбарт өөрсдийгөө сорьж, мэдлэг болон ур чадвараа дайчлан өрсөлдөж, дөрвөн дадлага ажлыг 12 цагийн турш, онолын шалгалтыг үдээс өмнө, үдээс хойш зургаан цагийн турш хийж гүйцэтгэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button