Нийгэм мэдээ

Нуурын эрэг дээр амарч байсан зургаан хүний тав нь усанд осолдож амиа алджээ

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум. Гуравдугаар багийн “Шар нохойт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ “Ногоон” нуурын эрэг дээр 6 хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэсэн дуудлагыг 07.14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 150 км замыг туулан 22:50 цагт очиход тус аймгийн гэр бүлийн 6 хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байсаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, 07.15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Өги
Өги

Монголчууд шиг сэлж чаддгүй улс усанд орох хэрэггүйм. Толгойго шавьшаад хөлөө голд угачихад тэгээл болоо

Зочин
Зочин
Reply to  Өги

гуц

Иргэн
Иргэн

Манайхан сэрэмжлүүлээд, сануулаад байхад яах гэж гол, нуурын усанд ордог байнаа?!!! Амарч чадахгүй хэцүү хүмүүс шүү.Ямарч баяраар цөөхөн хоног амармаар юм даа. Ажиллаж байж улс орон хөгжих байхдаа.

Цогягү
Цогягү

Нэг мөсөн амарч юмуу

Зочин
Зочин

150 км замыг хэд хоног явав

Нэртэй
Нэртэй

Ай хөөрхий 5 казак цааш н харжээ дээ янз н. Аллаах аварсангүй дээ. Аав ээж байгаль дэлхийдээ сайн залбирч бсан бол амьд байх ч байсан юм билүү .Гал Ус Хурдан текник 3 аас айж явбал аминд тустай. Жагс балат

Зочин
Зочин

Ус нууртаа нэг их ойртоод байдаггүйн учир л ийм байснаас байх даа

Зочин
Зочин

Зах хөвөөгөөр нь байцгаа л даа Анхааруулсаар л байгаач Битгий үхээд байгаач дээ

Холбоотой мэдээ

Back to top button