Нийгэм мэдээ

The MongolZ багийнхан "Esports World Cup 2024" тэмцээний хасагдах шатны эхний тоглолтод хожигдлоо

Электрон спортын түүхэд байгаагүй хамгийн өндөр шагналын сантай (Нийт шагналын сан 60 сая ам.доллар) "Esports World Cup" наадам электрон спортын 22 төрлөөр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод үргэлжилж байна.

Наадмын гол спортуудын нэг CS2 (Counter Strike 2)-ын 1 сая ам.долларын шагналын сантай тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд Ази тивийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож байна.

Тэд эхний тоглолтоо дэлхийн чансааны зургаад бичигдэж буй "G2 Esports" багтай хийж 2-0 (Ancient 11-13, Inferno 13-16) харьцаагаар хожигдлоо.

Ийнхүү тэмцээний нээлтийн шатанд хожсон G2 Esports "Playoffs" шатанд тоглох эрхтэй боллоо.

Харин The Mongolz хожигдсоноор "Play-In Stage" шатанд тоглох болов. Тус шатны бүх тоглолт ганц map-аар шийдэгдэх бөгөөд ердөө нэг баг Playoffs-т тоглох эрхийг авна.

Хоёр баг өмнө нь "ESL Pro League S19"-ын хүрээнд тоглоход монгол баг 2-0 (Ancient 13-4, Anubis 13-7) харьцаагаар хожиж байв.

"Esports World Cup 2024" наадмын CS2 төрөлд Монголын "The MongolZ" оролцож байгаагаас гадна Mobile Legends төрөлд Монголын "IHC Esports" баг оролцож 20-р байрыг эзлэн 36 мянган ам.доллар аваад харьсан. Мөн PUBG Mobile төрөлд Монголын "IHC Esports", "Falcons Force", "4Merical Vibes" багууд оролцоно. Тэд энэ сарын 19-өөс тоглож эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button