Нийгэм мэдээ

"The MongolZ" 25 мянган ам.доллар авч тэмцээнээ өндөрлүүллээ

Ази тивийг төлөөлөн 60 сая ам.долларын шагналын сантай "Esport World Cup" наадамд оролцож байгаа манай улсын MongolZ баг тэмцээнээ өндөрлүүллээ.

Хэд хоногийн өмнөөс эхлэн наадмын гол спортуудын нэг CS2 (Counter Strike 2)-ын 1 сая ам.долларын шагналын сантай тэмцээний хоёр дахь өдөр "Resurrection Stage" шатны тоглолтууд болсон юм.

Монголын "The MongolZ" Resurrection Stage-ын финалд Бразилын "FURIA Esports" багтай тоглож Nuke-д 13-9 харьцаагаар хожигдов.

Тэд өчигдөр эхний тоглолтоо дэлхийн чансааны зургаад бичигдэж буй "G2 Esports" багтай хийж 2-0 (Ancient 11-13, Inferno 13-16) харьцаагаар хожигдсоноор Resurrection Stage-д тоглохоор болсон юм.

Улмаар Бразилын "MIBR" багийг Inferno-д 13-2, Хойд Америкийн "M80" багийг Ancient-д 13-8 харьцаагаар хожиж финалд хүрсэн билээ.

Ийнхүү FURIA Esports баг Playoffs шатанд "MOUZ" багтай тоглохоор болсон бол The MongolZ тэмцээний 9-р байрыг эзэлж 25 мянган ам.доллар авлаа.

"Esports World Cup 2024" наадмын CS2 төрөлд Монголын "The MongolZ" оролцож байгаагаас гадна Mobile Legends төрөлд Монголын "IHC Esports" баг оролцож 20-р байрыг эзлэн 36 мянган ам.доллар аваад харьсан. Мөн PUBG Mobile төрөлд Монголын "IHC Esports", "Falcons Force", "4Merical Vibes" багууд оролцоно. Тэд энэ сарын 19-өөс тоглож эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 19, 2024 14:24

ooc waaw goe goe

Холбоотой мэдээ

Back to top button