Улс төрийн мэдээ
Э.Болормаагийн оронд Ховдын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.Батболдыг томиллоо

Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ялалт байгуулж, парламентын гишүүн болсон.
Тэгвэл, түүний оронд Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр Х.Батболдыг томилжээ. Х.Батболдын хувьд өнгөрсөн жил Э.Болормаагийн орлогч даргаар томилогдсон нэгэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийн хүрээнд захирамж гарган, улмаар Х.Батболдыг Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Аймгийн Засаг даргыг тухайн орон нутгийн ИТХ дахь нам эвслийн байгууллагаас нэр дэвшүүлж, олонхын саналаар батлах бөгөөд түүнийг Ерөнхий сайд батламжилдаг хуультай. Одоогоор Ховд аймгийн Засаг даргад хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхойгүй байна.
Х.Батболд хэсэг хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр ажиллах нь.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НААДАХ ЧИНЬ ОДОО ДҮРДЭЭ ИТГЭЦЭН ХОР НАЙРУУЛААД ЯВЖААГАА ЗА ЯАХ ВЭ? СОНГОЧИЙ ГЭЖ БОДЬЁ МАНАЙ БОЛОРМАА ШИГ АЖИЛЛАЖ ЧАДАХ УУ? ЖИШЭЭЛБЭЛ ТАМГЫН ГАЗРЫХАА БҮХ ХҮҮХНҮҮДИЙГ УЛААН ӨНГИЙН БЕНЦ БАНДААШ ЛЭЭВЧИГЭЭР ЖИГДРҮҮЛЖ ЧАДАХ УУ? ЭРЧҮҮД НЬ ЦЭНХЭР ӨНГИЙН ГАГА ЧААСАН ГЭЖУГА ХА ХА ХА ГОЁ ШҮҮ
Тооноор орогч