Нийгмийн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрийнхээ ойролцоо явж байсан охидыг хээр аваачин хүчирхийлсэн хэрэг гарчээ

Эцэг эхийн хараа хяналт сул байгаа үеийг гэмт хэрэгтнүүд ашиглан хүслээ гүйцэлдүүлэн ёс бусаар хүчирхийлдэг хэрэг гарсаар байна. Бага насны хүүхдүүд өөрт аюул тулгарах гэж байгааг болон орчин тойронд болж буй үйл явдалд бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт хийж чадахгүй бөгөөд өөрийгөө хамгаалах ямар ч чадваргүй байдаг. Иймд эцэг эх асран хамгаалагч бүрийг бага насны хүүхдүүдээсээ тэр тусмаа охидоосоо хоромч бүү хараагаа салгаарай хэмээн анхааруулсаар байдаг. Хормын төдий анхаарлаа сулруулахад л гэмт этгээдүүдийн өгөөш болж насан туршдаа эдгэшгүй хар толботой үлдсээр байна.

Уншигч таньд бид бага насны охиддоо тавих анхаарал халамжаа улам сайжруулах, сэрэмжлүүлэх үүднээс дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Гэрийнхээ ойролцоо найзтайгаа хөтлөлцөн явсан хоёр охиныг үл таних залуус хүчээр автомашинд чихэн суулгаад хээр аваачиж хүчирхийлсэн хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, Арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө Өвөрхангай аймагт бага насны буюу 12 болон 15 настай хоёр охиныг гэрийнхээ ойролцоо явж байхад нь үл таних залуус аймгийн төвийн хүнгүй газар аваачин хүчирхийлээд хэргийн газарт нь орхиод зугтжээ.

Одоогоор уг хэргийг Өвөрхангай аймгийн сум дундын цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2019-12-06 11:32

з�##�уус бидэнд Агуаа их Ардчил�##� эрх чөлөөний ачаар онгон охидын охин биеийг үдэж өгөх боломж олгосон бас хар тамхи татаж боломж олгож өгсөн одоо бидэнд ижил хүйстнийг гэрлүүлэх боломж олгоно биз дээ

Иргэн
Иргэн
2019-12-06 11:39

Гантулга гишүүний заасан замаар явж буй з�##�уучууд хууль гууль болохоор ингэдэг юм байна

баригдана
баригдана
2019-12-06 11:55

ТЭР оройн бүх төвийн хөдөлгөөнийг видеогоор шүүхэд гараад ирнэ. ЗААВАЛ барьж шийтгэх ёстой.

өвгөн
өвгөн
2019-12-06 13:20

Эх орон минь эдгэрэшгүй өвчин тусжээ. Хэзээ энэ мунхагиин туйл блсон ёс суртахууны доройтолт өвчин арилах вэ? Хамгиин сайн эмнэх арга бл Хуулииг чангатгах, хуулиин боловсролыг бага наснаас нь өгөх, хууль зүйн яамны сайд, дарга нарыг тэр чигээр нь өөрчилөх. их цэвэрлэгээ хиих.

Garamaa
Garamaa
2019-12-06 18:26

Yuu haraa hynalt gd bgaan bee. Hutsalgui ter b##viin tasdgag huulia hurdan garga. Tehgui bol iim garsaar l bn. Ard tumnii nuden dr shuyd tasd. Hytad uls iim huulitai. Bid uursdiiguu gadaadiinhantai zuirleh durtai. 76... Iim yuman dr l uursdiiguu zuirele tehuu.

Зочин
Зочин
2019-12-06 18:48

Хийх ажилгүй бузар юмнуудыг м�##� бол жаазлах юмсан.

Холбоотой мэдээ

Back to top button