Улс төрийн мэдээ

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн рүү барилгын компанийн захирал Ч.Дүгэрсүрэн машины цонхоор буу шагайсан хэргийг шалгаж байна

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн рүү иргэн Д гэгч нь галт зэвсэг гаргасан гэх мэдээлэл түгсэн.

Энэ дагуу Цагдаагийн байгууллагаас албан тодруулга хүсэхэд "Увс аймгийн Түргэн сумын Дэглий цагаан нисэх буудлын гадаа зогсоол дээр галт зэвсэг гаргаж ирсэн” гэсэн дуудлага мэдээллийг 07-р сарын 26-ны өдрийн 17:33-д ирүүлснийг шалгахад 57 настай, эрэгтэй Д автомашины цонхоор галт зэвсэг гаргасныг шалгаж байна. Галт зэвсэг иргэний эзэмшилд бүртгэлтэй, буудлага үйлдээгүй, ямар зорилгоор буу гаргасныг шалгалтын явцад тогтооно" гэж тайлбар өглөө.

Тэгвэл, 57 настай Д нь "Дүрт-Уул" ХХК-ийн захирал Ч.Дүгэрсүрэн юм байна.

Ч.Дүгэрсүрэн нь "Дүрт-Уул" ХХК-ийн захирлаар 2006 онд бүртгэгджээ. Тус компани 2022 онд барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөө авсан аж.

Увс аймагт голдуу барилгын тендерт оролцдог бөгөөд opendatalab.mn сайтад бүртгэгдсэнээр зургаан тендерт шалгарсан удаатай байна.

Хамгийн сүүлд "Ойрад" хөгжимт драмын театрын барилга барих тендерт шалгарсан бөгөөд ажил гүйцэтгэхдээ хойрго, хариуцлагагүй хандаж, улсын төсөв дамнуулан санхүүжилт авдаг гэх асуудлаар олон нийтэд мэдээлэгдэж байв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төр бизнесийг нь хааж боогоод байхаар аргагүй ш дээ, энэ хоёр хүн хоёулаа барилгын бизнес эрхэлдэг, гэтэл нэг нь энэ асуудлыг эрхэлсэн төрийн сайд, тэхээр хоорондоо зөрчилтэй л байж таарна л даа, хө !
Сайд нь төрийн эрх мэдлээр да лайна, нөгөөх нь гарт таарснаараа л да лайна. Ийнхүү манай төр иргэнээ гэмт хэрэгрүү шууд түлхэн оруулж бнаа !!!

Зочин
Зочин

Хотгор Шанагачины гар хөл байгаад, одоо нөгөө ивээн тэтгэгч нь сураггүй болчихоор боож үхэх гэж байгаа нь тэр

Зочин
Зочин

Тендер авчихаад ажлаа хийдэггүй л гар байна

Зочин
Зочин

Буудчихгүй! хоосон шагайгаад ч хэрэггүй л дээ!!!!!

иргэн
иргэн

ЯАЖИНА АУГАА ИХ ГАЛДАН БОШГОТЫН УДАМ АЛТАН УРГИЙН ДӨРВӨД ҮНДЭСТЭН РҮҮ БУУ ШАГАЙНА ГЭДЭГ БОЛБОЛ АЙМШИГ ШҮҮ ГОХОО ДАРСАН БОЛ ЧОЙЛУВСАНЖАВГҮРСОРОНЗОНПАЛБИЙГОМБОНАМДАГЧАГНААБАКУЛАРЕНБҮЧИЙ БУДАА САЙН ШАЛГААРАЙ ДӨРВӨД ХҮМҮҮСИЙН ХООРОНДЫН ЗӨРЧИЛ БУУ ШИЙДЭМДЭЭ ТУЛЛАА

Зочин
Зочин

ХОТГОР ШАНАГИЙН ГАР ХӨЛ ГЭЖ БИЧСЭН БАЙНА ХҮНРҮҮ БУУ ШАГАЙХ НЬ МАШ НОЦТОЙ АСУУДАЛ ХАРИУЦЛАГЫГ НЬ ҮҮРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин
Зочин

Хэрэггүй, сумны гарз. Удахгүй нүгэл нь нүдээрээ гарна.

Зочин
Зочин

Баян олгархи хулгайч Чойжилсүрэн Хүрэлбаатар 2 Увсын бүх тендерийг 100 100 р нь хамж иргэдийн бизнесийг булааж бгаад гаршсан дарангуйлагч нар буудуулах даа тултал иргэдийг дарамталж ирсэн учир аргагүйн эрхэнд бизнесээ хамгаалахын тулд айлгасан байх дах аргаа л барсан хүний арга дарангуйллаас хүчирхийлэл төрнөө гэж

Зочин
Зочин

Дүрт Уул бол Хүрэлбаатарын сонгуулийн мөнгийг босгодог компани шүү дээ хүүхдүүд минь

Зочин
Зочин

Ха ха нам дагаж хөлжсөн өлөнгүүд алалцаад бай

Зочин
Зочин

Хаха, МАНгарууд дотроосоо л байх даа

Зочин
Зочин

Guitseeh heregtei tarhi n zad usreed ter n dr n gishgeed l

Зочин
Зочин
Reply to  Зочин

Буудчихгүй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Одоохондоо буу шагайж бна, мөдхөөн гох дарна даа !
Төр бизнесийг нь булаагаад байхаар өөр яах ч билээ?!

Зочин
Зочин

Ч. Хүрэлбаатартай холбоотой байхоо

Зочин
Зочин
Reply to  Зочин

Увсын барилгын тендерийг Хүрлээ нь авдаг гэж бичигдэж байсантай холбож бодвол оргүй биш байх

Холбоотой мэдээ

Back to top button