“Эко-Алтан Заамар”-т дахин осол гарч, 26 настай ажилтан амиа алджээ

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарсан байна. Тодруулбал, өнөөдөр /2019.12.06/ тус компанийн ажилтан 26 настай иргэн техникт даруулж амь насаа алдсан гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар экскаватор угсрах явцад трос тасарсан тул хүнд техник залуугийн дээр унаж, газар дээрээ амь насаа алдсан гэв.
Хэргийн газарт яг одоо цагдаагийн албан хаагчид ажиллаж байгаа аж.
Тус компанийн талбайд өнгөрсөн хоёрдугаар сард мөн осол болж дөрвөн иргэн шороонд даруулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Гэвч тус компанийн тусгай зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл цуцлаагүй байдаг.
Бид хэргийн талаар дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно.
Т.САНТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцалчихсан гэж сонссон цуцлаагүй байгаа юм уу?Цуцлаагүй бол буруутай этгээдийг яаралтай огцруулаачээ.Тэгэхгүй бол дахиад хүний амь нас эрсдэнэ шүү.Заамарын хөндийг тэр аяаар нь улсын тусгай хамгаалалтад аваач. Алт ухагчид одоо болоо юм биш үү? Эндээс хичнэээн тонн алтыг нь аваа биз дээ шуналын бирдүүд ээ?
yun bolih bvr teleed bgashd
Uvgun shaamii Enhtuvshin ochood cucallaa geed hucaad bcsn yaasan? Iim l acnii tur nertei huuruudtei bn daa mngl opon
Это Баттулгынх байх
Hariuutslaggvi ajiltanii 100%buruu toroosoon shalgahgvi elentsgeen hiij baisan m#l ve