Нийгмийн

Эрдэнэцагаан сумын багш согтуурсан үедээ нэг ангийн сурагчдыг зоджээ

-СУРАГЧАА ЗОДСОН БАГШИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЖ БАЙНА-

Сургуулийн орчинд бага ангийн хүүхдүүд ямар нэгэн байдлаар үл хайхрах хүчирхийлэл болон эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт өртдөг гэсэн тоон судалгаа байдаг.

Тэд энэ орчинд сурч боловсорч багш ажилчдаас үлгэр жишээ авч, нийгэмд хөл тавих учиртай байтал зодуулж, хэл амаар доромжлуулсан тохиолдол гарсаар байна.

Арванхоёрдугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ багш сурагчаа зодсон хэрэг гарсан байна.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг бүрэн дунд сургуулийн багш эрэгтэй 41 настай С  нь хүүхдүүдэд гар хүрсэн гэдгийг хүүхдийн ар гэрээс цагдаад хандан мэдээлжээ.

Ингэхдээ тухайн багш ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн ирсэн бөгөөд хичээл орох байсан бага ангийн, нэг ангийн хүүхдүүдийг зодож, болиулахаар оролдож хориглосон багш нарыг хэл амаар дайрч доромжилсон байгаа юм.

Уг хэргийг одоогоор Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн зодуулсан гэх сурагчдын эцэг, эх асран хамгаалагч нараас мэдүүлэг тайлбар авч байгаа бөгөөд сурагчид шүүх эмнэлэгт хандан гэмтлийн зэргээ тогтоолгож байгаа аж.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button