УЛС ТӨР

Чуулган: Маргаашаас 25-ныг хүртэл ээлжит бусаар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн захирамж гарлаа.

Ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд болон зарим дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолтой холбогдуулан холбогдох хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал, “Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсохоор болсон байна.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрийн Пүрэв гарагийн 10.00 цагаас эхлэх юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Enebish.
Enebish.

Их хурлын гишүүн болох гэж эр эмгүй өвдөг сөгдөн гар барьж тамхилцгаагаад инээд ч хүрмээр ичмээр ч юм шиг гүйцгээсэн.
Архангайгаас сонгогдсон эрхмүүд минь та нараас сөгдөж гуйх ганц хүсэлт нь Хайрхан Өлзийтийг холбосон авто зам, Хүнүйн голын гүүрний 12 жил гацсан ажлыг шуурхайлж өгөхгүй бол дараа 4 жилд САНАЛ БҮҮ ГОРЬД.
ТЭР ГҮҮРЭЭР ЭРДЭНЭМАНДАЛ, ХАЙРХАН, ЦЭЦЭРЛЭГ, ЖАРГАЛАНТ сумдын иргэд зорчдог.
30 жилийн өмнө тавьсан модон гүүрээ солихгүй бол олон ард иргэд маш их хохирол амсаж байгаа...

Зочин
Зочин
Reply to  Enebish.

Дахин2 шүтээд сонгоод байдаг тэр Тэмүүлэндээ хэлээч.

Shudarga shuugch
Shudarga shuugch

Za umbagnuuda ard tumend us tsas shig heregtei huuliuudiig nen darui heleltseech

Иргэн
Иргэн

УИХ-н гишүүний чанар сайжирвуу улам доошилвуу ах??? Улс орон ийм хүнд цэцэрлэг, сургууль байхгүй ядуурал, гуйланчлал замбраагүй байдал гаарч байгаа энэ үед юу хийгээд байнаа!!! Сурах хүүхэдгүй сургуулийг жалгын нэг тарааж үргүй хөрөнгө мөнгө шамшигдуулаж байхаар сургууль цэцэрлэгийн гачлантай ХАН-УУЛ дүүрэг 18-17- хороодод энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй бн!!!

Зочин
Зочин

Өөрсдийн хамтарч идэх уух гудрахаа эхэлж хэлэлцэх бх даа.Гэр бүлийн хуулиа батлаач хамтарсан хулгайч нараа

Холбоотой мэдээ

Back to top button