УЛС ТӨР

"Энэ жил поло цамц өмсөхгүй, цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх хоолны зардалд өдөрт 1000 төгрөг төлнө"

Шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор БШУ-ны сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр,

  • "25-26 оны хичээлийн жилд дотооддоо үйлдвэрлэсэн ханцуйтай, ханцуйгүй поло цамц оруулж ирэх сонголтыг бий болгох судалгааг хийх, стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын хэсэгт хувийн хэвшил, эцэг эхийн төлөөлөл, мэргэжлийн болон бодлогын байгууллагуудаас оролцоно. Тиймээс энэ жил поло цамц өмсөхгүй. Сонголттой болгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Стандартад өөрчлөлт оруулна.
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын үнийн дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоол гарч 500 төгрөгөөр нэмэгдсэн. Ингээд дахин 1000 төгрөгөөр нэмснээр 2500-3000 төгрөг болж байгаа. Ингэснээр хүүхдийн авч байгаа шим тэжээлийн хэмжээ 72-73 хувь руу хүрнэ. Энэ зардлыг эцэг эхчүүд даана. Өөрөөр хэлбэл өдөрт 1000 төгрөгийн хоолны мөнгийг аав ээж нь өгнө гэсэн үг.
  • Нэгдүгээр ангийн сурагчдыг харандаагаар бичүүлж алдах эрхийг нь олгох зөвлөмжийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс явуулаад Боловсролын ерөнхий газраар дамжуулаад бүх сургуульд хүрч байгаа. Мөн нэгдүгээр ангийн хүүхдийн гэртээ хийх даалгавар 20 минутаас хэтрэхгүй байхаар боловсролын байгууллагууддаа хандаад явж байна.
  • СӨБ-ийн хөтөлбөр, бага ангийн үндэсний хөтөлбөр, сурах бичиг шинэчлэн бичих 254 хүнтэй ажлын хэсгийг эхлүүлсэн. Эхний сурах бичгийн хувилбарууд 11 дүгээр сард гарч эхэлнэ. Ирэх жилээс бүрэн нэвтрүүлнэ" гэлээ.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
57 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Би Бат
Би Бат

Жил бүр л сурах бичиг хэвлүүлэх юм.Тогтсон нэг хөтөлбөрөөр хэдэн жил явж болдоггүй юм байхдаа.Сурагчдын дүрэмт хувцас форм чинь уг нь хүндэтгэл.бэлэг тэмдэгийн юм шүү дээ.Одоо поло цамц гээд гудамжны юм шиг хувцас өмсгөх юм байхдаа.

Хэн нэгэн
Хэн нэгэн
Reply to  Би Бат

Поло гол нь формноос илүү биед эвтэйхэн л дээ сурагчдад.

Зочин
Зочин

энэ хувцас хунар гэж солиорч байхаар хүүхдүүдийн боловсрол хичээл ёургуульд нь анхааралаа хандуулаач

Иргэн
Иргэн

Боломжоороо поло цамц өмсүүлмээр бн хүүхэддээ. Энгийн хямд биед эвтэйхэн хувцас. Хүүхдүүдээ төрийн албан хаагч шиг хувцаслах ямар учиртай юм бэ

Зочин
Зочин

Поло цамц нь бас лнэг шахаа юу? Хурдан том болж байгаа хүүхэд эвтэйхэн бол заавал үнэтэй поло цамц өмсөх ямар хэрэгтэй юм?! Ер нь хэдхэн баячуудын хөлд төрийн албан хаагч ядуучууд чирэгдэж байгааг ойлгодог сайд нар байна уу

Одод
Одод
Reply to  Зочин

Үйлдвэрүүдийн шахаа

Иргэн
Иргэн

Наад 1000 төгрөгөөс чинь болоод хэчнээн хүүхэд гэртээ эрсдэлтэй орчинд үлдэхийг чи мэдэж байна уу

Зочин
Зочин
Reply to  Иргэн

1000 төгрөг нэмээд хэрэггүй. Өгдөгөөр нь өг

Зочин
Зочин
Reply to  Иргэн

yag tiim

ТУЛГА
ТУЛГА
Reply to  Иргэн

huuhdiin mungiig ni huuhdedee zartsuulah estoi

Зочин
Зочин
Reply to  Иргэн

20.0 төгрөг өгч чадахгүй арчаагүй хог вээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

tomchuudiin hereglee tansaglaliig boliod ard irgededee zartsuul

Зочин
Зочин
Reply to  Иргэн

S#a nar buj yumaa ulsar daalgad surtsan

нар
нар
Reply to  Иргэн

Улсаас өгч байгаа 100К-аас 22К-г өгч чадахгүй бол юу гэхэв дээ

Oogii
Oogii

Uursdiinhuu heregleenees tanaad huuhdvvddee ugdug bol zugeersen bas jil bvr ymar ih nom hevluulj bnaa urd jiliin nomuudaa yagaad ashiglaj bolohgui bgaa ymbee bas ene huvtsas nuhar yrihaa odoo bolio heniihee biznesiig yvuulah geed bdag bnaa

Иргэн
Иргэн

Зарим арчаагүй хүмүүс үнэгүй юм хэрэглэх гээд уурлаж эхлэж бн!!! Хүүхдийнхээ төлөө улсаас өгч байгаа мөнгөнөөс 22-төгрөг өгөхөөс үхэж эхлэн!!! Эсэргүүцэж байгаа нөхдүүд минь ичихгүй байна уу???

Тэргэл
Тэргэл

Бас аймар шүү улсдаа аймар өндөр татвар төлчөөд дээрээс нь хүүхдийн хоолны мөнгө төл гэнэ үү ....тэгвэл татвараа буулгаачээ.новшнуудаа яасан шулж ханадаггүй шуналууд вэ

Иргэн
Иргэн

Төрд гарсан хулгайч нарын ширээн дээр байгаа савтай усын хасаад Хэдхэн хүүхдэд өдрийн хоолын өгий гэж яриасай....

Алтай
Алтай

Ашгүй дээ поло цамц өмсөхгүй гээд хүүхдүүд баяртай байна шүү

Зочин
Зочин
Reply to  Алтай

Tenegteech harin huhded amar

Зочин
Зочин

Huuhdiin mungu gd mungu ugd bhad hoolni mungiig ni ugch chadahgui gd yu yriad bgan bas balairchih yuma

Зочин
Зочин

Төр эцэг эхчүүдээс мөнгө гаргуулж тал алдахгүй гээд олон жил хүүхдүүдийг өлөн зэлмүүн явуулсан.Тодорхой хэсгийг нь өөрсдөө гаргаж хүүхдүүдээ гэдэс цатгалан явуулья гэж олон аав ээжүүд санал гаргаад шийдэгдэхгүй сунжирсан.Одоо харин ийм шийдвэр гаргавал эцэг эхчүүдийн 90 хувь нь талархан хүлээн авах нь тодорхой. Үнэгүй юманд нугасгүй өлөн царайлсан цөөн нөхдүүдэд таалагдахгүй байж магадгүй.Сарын хорь гаруй мянган ₮ гэдэг бол хэнд ч дарамт болохооргүй мөнгө Гуанзанд ороод ганц таваг хоол идэх л мөнгө.

suragch
suragch

formnoos iluu polo tsamts biyd tuhtai amar baidag shdee, naad zahiin jishee gvl biynd suuj ugn, agaar nevtruulne, hunghun gh met olon2 sn taluud bga yrn bol polo umssunnl deerde bi uuru suragch blhoor medj bn

Irgen
Irgen
Reply to  suragch

Er n bol zov shuuu....setgegdelee uldeesend bayarlalaa

Зочин
Зочин

Сурах бичиг стандартын бус цаасаар хийгддэг, цүнхний жинд анхаарах хэрэгтэй. Том хүн даахгүй хүнд ачаатай цүнх барьдаг шүү

Zochin
Zochin

Nariin yrival 7 sh talhni mungu huuhdiinhee hoolond sard 1udaa uhgui tegeed tomchuud arhi undaa tamhi g.m zuild ureh n zuv uu. Bitii hutsatsgaa. Buh delhii dayar uilchilgee belen baraanaas asar ih unetei baidag shuu. Ulamch unelgeetei bolno. Tsetserlegiig unegui huuhdee avchirch haydag gazar gej anduurahaa bolitsgoo

Зочин
Зочин

Баярлалаа, поло цамцны шийдэл зөв бна. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэх нь зөв зүйтэй хэрэг, мөнгийг нь өгнөө өгнө????

Зочигэрэлгэрэл
Зочигэрэлгэрэл

Сургуулийн хүүхдүүдийг поло чбайна уу үнэ
Хямд хувьцасаар яаралтай шийд одоол өмсүүлж байгаа форм чинь эцэг эхэд дарамтай авч чадахх
Чадахааргүй хүмүүс олон шүү иргэдээ яаж ядуу
Амьдруулах аргаа эрх баригчид сайн сэтгэх юм
Аль болохоор хөнгөлөх талаар нь бодох. Сэтгэл
Ухаан алгаАрд түмнээ гэх амлалт өгөөд байсан
У ,Хүрэлсүх олон тэрбумын хөрөнгөтэй болж
Аваад ард олноо мартасан бололтой

Зочин
Зочин

Дотоодын үйлдвэрлэл хөгжихгүй дээ. Урдаас поло оруулж ирсэн нь хямд ш тээ. Юу гэж энд үнэтэй оёулдаг үйлдвэрлэгч байх вэ дээ.

Рагчаа пүрэвсүрэн
Рагчаа пүрэвсүрэн

За нөгөө хүүхэд ард гээл уих ын гишүүн болсон яасан хүүхэдиин эрх чөлөө яагаал бас аав ээжииндэн аархал даам гараал унав бш у саидаа

ЗочинҮНЭН ҮНЭННАРАНБААТАРТ
ЗочинҮНЭН ҮНЭННАРАНБААТАРТ

Наранбаатар сайдаа сайхан муухай бичиг гэж баахан цаг үрдэгийг болиулаарай. Харин үүний оронд зөв бичих дасгалд л анхааруулмаар байна. математик, физик, хими, биологи, байгалиын ухааны суурь шинжлэх ухааны болон цахим мэдээллийн төрлийн хичээлүүдийг түлхүү оруулж элдэв бусын дайвар хичээл нэртэй цаг барсан зүйлийн нэр төрлийг цөөлөөд өгөөчдээ. гэрийн даалгаварт бол 1 хичээлд 20 минут биздээ. тодруулаарай. Элдэв материал шаардсан даалгавар огтхэрэг алга шүүдээ. цавуу цаас, даавуу, зурах оёх наах гэх мэтийг хүүхэд сонирхлоороо өсөх насандаа аяндаа сонгоод сурна аа.

Иргэн
Иргэн

Хүүхдийн мөнгөнөөс нь суулгахгүй бол дампуу юм болно шүү!!! Шууд суутгах хэрэгтэй! Түүнээс биш ухамсраараа өг гэвэл Үхэр Монголчуудаас өгөх хүн цөөхөн юм билээ!!! Ангийн багшаар нь хөөцөлдүүлнэ гэвэл багшлах хүн олдохгүй!!! Хэн үхэр хариулахыг хүсэх вэ!!!

Зочин
Зочин

Сурах бичиг нэртэй дасгалын ном өгөхөө болимоор. Мэдлэг мэдээлэл авах, өөрөө уншаад судлах эрмэлзэл төрөх ном сурах бичиг хийдэг болооч ээ.

Зочин
Зочин

Сургууль цэцэрлэг 2 оос хамт 1000 1000 ыг ав . 8 9 10 11с12 р ангиас 1500төг ав. Их иднэ

Зочин
Зочин

Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд эцэг эхчүүд мөнгө нэмж төлөх нь зөв шүү. Эртний л ингэх байсан юм

Зочин
Зочин

Хүүхдийн 20000 төгрөг нь бараг сарын нэмэлт төлбөр болж байна. Энэ мөнгийг нь ядаж хоолохд хь өгөх хэрэгтэй. Гэртээ бол энэ мөнгөөр цэцэрлэгт байдаг хоолыг идэх боломжгүй

Зочин
Зочин

Unegui yum xereglej sursan nuxduud booj uxex n de. Archaagui gxd arai dendene shu. Xuuxeddee sard 20k xoolond n zartsuulj chadaxgui xumuus ichij amidar. Xuuxde ch ewgui baidald oruulna hsn ug

Одод
Одод

Цэцэрлэгийн тогооч эрхлэгч нар нь хүүхдийн хоолноос хумсалдаг гсн шдэээээ

huuhdiin mungiig zogsoo
huuhdiin mungiig zogsoo

hoolniii zardliig 100% etseg eheer ni tuluuleechee bas tsetserleg surguulia tulburtei bolgoj ulsiin ediin zasgaa hamgaal.huuhdiin mungiig bas zogsoo

Зочин
Зочин

СӨБ-ийн болон Бага ангийн үндэсний хөтөлбөртэй болохыг дэмжиж байна. Хоолны 1000 төгрөгийг багш нарт төвөг болохооргүй нэр хүндэд нь нөлөөлөхгүй арга замаар авах зүйтэй шүү.

Зочин
Зочин

Цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг идэж уугаад ичиж үхээч

Зочин
Зочин

Поло цамц өмсгөх харандаагаар бичүүлэх бол маш зөв. Охидын дүрэмт хувцасны хормой арай биш ээ. Анхаарах хэрэгтэй!!! Садар самуунд уруу татах гаж донтнуудын анхааралд өртөх аюул дагуулаад байгаа шүү дээ. Сурах бичгийн хувьд шашны сургаалуудыг хасах хэрэгтэй шүү? Хүүхдүүдийн тархийг иог, бурхан багшийн сургаал энэ тэр гэсэн шалдар булдар юмаар бага балчраас нь бохиртуулж мухар сүсэгт дасан зохицуулах ажлаа боль. Үе үеийн шилдэг зохиолчдын маань түүхэнд суурилсан зохиолуудаас түлхүү оруулах хэрэгтэй. Сүүлийн үеийн зарим зохиолчдын бичсэн зүйлсийг зохиол гэхэд ч хэцүү. Эх орноо хайрладаг монгол хүнийг бүтээхийн тулд бага ангиас нь эх оронч сэтгэлдгээ суулгах зохиол, эх орныхоо байгалийг түүх энэ тэрийг голчлон оруулах хэрэгтэй. Бас хүнлэг ёсны тухай ойлголт, хүн хүнээ хайрлах улс үндэстэн газар нутгаа хайрлах, эцэг эхээ хүндлэх, эрүүл зөв амьдралын хэвшил, хайр сэтгэлийн талаарх зөв ойлголт, ариун байдал, өөрийгөө хайрлах, өөрийн үнэ цэнийг мэдэх, өөрийгөө хүндлэх, гэрлэлтээ ариун байлгахыг ч заах шаардлагатай байна. Бусдад хүндэтгэлтэй хандах сэтгэлгээний тал дээр ч анхаач бэлдэх хэрэгтэй. Сургууль бол хүүхдийг хүн болгох газар шүү дээ. Тиймдээ ч балчираас нь тосон авч насанд хүртэл нь дагуулдаг, заадаг сургадаг тэгэхээр хүн болох ухааныг заах нь хамгийн чухал. Нийгмээр нэг хүн болох ухаанд суралцаагүй эцэг эхчүүд хүүхдүүдээ яаж хүн болгохоо мэдэхгүй байна. Тиймээс энэ чухал ажлыг бид одоо бага ангиас нь хэрэгжүүлж чадвал 15 жилийн дараагаас жинхэнэ төлөвшсөн гэр бүлүүд ээж аавуудыг харах болно. Монгол хүмүүсийн ихэнх мэдлэг чадвартай зөв төлөвшилттэй болох юм бол хөгжил цэцэглэлт хаалган дээр байна даа

Аaaaa
Аaaaa

Түрүү жил 2 жил өмсөнө гээд поло авчихсан бгаа, жил бүр өөрчилмөөргүй бн

Зочин
Зочин

Сургуулийн бүх хүүхдүүдийг хоолтой болгодоггүй юм байхдаа. Хичээлийн цүнх маш хүнд байна. Даалгавар их байна.

Зочин
Зочин

Ирээдүй болсон хүүхдээсээ мөнгө авахгүй байж болоогүй юм байхдаа

Зочин
Зочин

Бага, дунд, ахлах ангийг малгайгаар нь ялгаад хувцасаа чөлөөтэй болговол эцэг эхэд амар юм даа

Зочин
Зочин

yu shaadaan be?!!hamag yumaa beldsen bhad atsniihnii sudalgaa mudalgaa!!zailaarai!!

Хуцдаг халтар
Хуцдаг халтар

Цэцэрлэгийн хүүхдийн хоол тэжээлд эцэг эхчүүд өдөрт 1000төгрөг өгч болно. Хамгийн гол асуудал нь хүүхдэд хор хөнөөлгүй, өдөр тутам авч байж витамин тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж байгаа эсэх талаар маш их анхаарч хянаж шалгаж байх ёстойшүү

Зочин
Зочин

Est hutswaa

Зочин
Зочин

өдөрт хүүхдийн хоолондоо 1000 төгрөг нэмж төлөх бол зөв байлгүйдээ, харин тэр хэмжээгээрл хоол нь сайжирч байна уу гэдгийг маш сайн хянах ёстой байх, эцэг эхчүүд давхар хянадаг систем бий болгомоор юм,

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж

Арай сурах бичиггүй хичээл эхлүүлэхгүй биз? Тэгж хариуцлага алдвал тусгүй шүү.

Зочин
Зочин

Lalariin g###g muu nowsh Chi tamiin gald shatnaa muu utsppapn huuheldei

Зочин
Зочин
Reply to  Зочин

1000 төгрөгөө улс төлөх хэрэгтэй шүү дээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Улсаас өгдөг хүүхдийн мөнгөнөөс өөрт нь зарцуулаач 20к өгч болно доо юм болгоноо хүнээр даалгаад амарчлахаа боль

huuhdiin mungiig zogsoo
huuhdiin mungiig zogsoo
Reply to  Зочин

bitgii davar

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүүхэддээ өдөрт улсаас өгч байгаа мөнгөнөөс нь 1000хан төгрөг зориулж чадахгүй бол чамайг чөтгөр аваг

Зочин
Зочин

Энэ нөхөр гишүүн болохоосоо өмнө хүүхдийн эрх, сурч боловсрох талаар юу гэж дуугарч байсан, одоо юу гэж дуугарч байгааг иргэд бид анзаарч харах хэрэгтэй...

Холбоотой мэдээ

Back to top button