Арабын иргэд хууль бусаар “Шонхор” барьж байна гэх асуудлыг шалгаж эхэллээ

Цагдаагийн ерөнхий газар иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг шуурхай явуулж эхэлжээ. Тодруулбал ЦЕГ,
“Идлэг шонхор шувууны нүүдэл Өвөрхангай аймгийн Тарагт суманд төвлөрч байгаатай холбогдуулан гадаад улсын иргэд олноор ирж, тэднийг барьж буй талаарх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж байна.
Тухайлбал, энэ оны 08 дугаар сарын 06, 16-ны өдрүүдэд иргэн “Г” нь Өвөрхангай аймгийн Тарагт суманд Саудын Араб улсын иргэд хууль бусаар шонхор шувуу барьж байна гэх утга бүхий лайв бичлэгийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад шонхор шувуу барьсан зөрчил илрээгүй, тагтаа, ногтруу шувууг барьсан зөрчилд шалгалтын ажиллагаа явуулж байна.
Мөн тус аймгийн Уянга сумын сум дундын цагдаагийн тасгийн Хайрхандулаан сумын экологийн асуудал хариуцсан байцаагч “Ц” нь “Хууль бус ан амьтан” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд эргүүл, хяналт шалгалтаар явж байх үед Lexus-470 маркийн авто машиныг зогсоон шалгахад цагдаагийн алба хаагчийн хууль ёсны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, алба хаагчийг тээврийн хэрэгслийг зогсоох гэж оролдох үед мөргөж зугтаасан байна. Зугтсан тээврийн хэрэгслийг Өвөрхангай аймгийн замын цагдаагийн хяналт, шалгалтын постуудад болон сумдад зарлан мэдээлж, эрэн сурвалжлах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна.
Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг дэвсгэрт “Д” нь гадаад улсын иргэн болох Арабчууд биед нь халдсан” гэх дуудлага, мэдээлэл ирүүлснийг тус аймгийн цагдаагийн газраас материалжуулан шалгаж байна.
Өнөөдөр буюу энэ сарын 17-ны өдөр “Өвөрхангай аймгийн Тарагт сумд байрлах “Хайрханы хишиг” амралтын газрын баруун талд хүмүүс маргалдаад Араб улсын иргэний унаж явсан тээврийн хэрэгсэл жалга руу орчихлоо” гэсэн мэдээлэл тус тус ирүүлснийг цагдаагийн байгууллагын төрөл мэргэжлийн албад, Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгаж байна” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бид гадагшаа явах гэж Виза царайчилдаг. Гадныхан бол бидний нутагт дураараа дургидаг. Арай л арчаагүй юу
Шонхорыг барих зөвшөөрлийг ямар ч автомашин хэрэглэхгүй явган барьж болно, Гэхдээ Монгол иргэдээр биш гэж гэрээг хий. Бэлчээр талхалж баллаж байна. Өвөрхангайн цагдаа болон дарга нар онигоо болсон шүү. Хариуцлага хүлээлгэ.
yah araggui nutgiin irged ter mashinaas ni shonhor gargaad irj bhad ingej hudlaa yarij
bna gedeg chini mongoliin tsagdaa nar hudaldagdsan gedeg ni endees l haragdaj baina daa
Erguutchihsen har har lаlruudaa naaduul chini yaaah gej tagtaa nogtruu barisan ni oilgomjtoi bizdee jiinken erguu lаlriin pyzdа nar
Ванга эмээ шиг хэлье. Монголын цагдаа арабуудыг өмгөөлж, монголчуудаа буруутгана даа !!!
Монголын цагдаа үнэхээр онигоотой юмаа . Шонхор барихын тулд тагтаа , ногтруугаар өгөөш тавьж барьдгийг мэдсээр байж . Тэр шалгасан шаар авилга авчихсан л бна ш дээ
МУУСАЙН ТЭНЭГ ҮХЭР МОНГОЛЧУУД МӨНГӨ ЦАГААН НҮД УЛААН ГЭДЭГ ШИГ Л ЮМ БОЛЖЭНЭЭ.ТА НАР ОДОО БАЯН АРАБУУДЫГ ДАГАЖ ДАЛДАГНААД ХЭДЭН ШОНХОР ШУВУУГАА САЙН ӨГӨӨД БАЙ ОЛОН ЖИЛИЙН ДАРАА АРАБУУДААС МАНАЙД ХЭДЭН ШОНХОР ӨГЧИХ ТЭХ ҮҮ? ГЭЭД ГУЙХААР БАЯН АРАБУУД ТА НАРЫГ ШООЛЖ ДОРОМЖЛООД ЗА ХЭДИЙГ АВАХЫН ҮХЭРНҮҮДЭЭ НЭГ САЯ ДОЛЛАР ГЭЖ ХЭЛНЭ.МОНГОЛДОО БАЙЖ Л БАЙГ ХАРИН Ч ХӨТӨЧ ХЭЛМЭРЧ НАР НЬ ШОНХОР БАРИХ АЖИЛД НЬ ЭЛДВЭЭР СААД УЧРУУЛЖ ШОНХОР ШУВУУГАА ЗУГАТААЛГАХ ЁСТОЙ БИШ ҮҮ? ЭРГҮҮНҮҮДЭЭ НАД ШИГ БАЙЛДАА МАЛНУУДАА БИ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ ТАГТАА НОГТРУУНУУДЫГ НЬ ШӨНӨ СЭМЭЭРХЭН БОСЧ СУЛЛАЖ ТАВИАД БАРЬСАН ШОНХОРЫГ НЬ БАС СУЛЛАН ТАВЬЖ ӨГЛӨӨ НЬ БОСЧ АРХИЙГ НЬ УУГААД АГСАН ТАВИХАД БАЯН АРАБУУД ШЭЭС НЬ САВИРААД ЗУГАТААСАН ИНГЭЖ Л БИ ЭХ ОРНЫХОО БАЯЛАГИЙГ ХАМГААЛСАН ЖИРИЙН НЭГЭН ЖОЛООЧ ШҮҮ.НАД ШИГ БАЙЛДАА