УЛС ТӨР

Тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдсан гэж үзэж, ЗГ-т буцаалаа

УИХ-ын ээлжит бус чуулган /2024.08.26/ эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцэх асуудал болон гишүүдийн ирцийг танилцуулав. Харин дараа нь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар үг хэллээ.

Тэрбээр, "Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байсан асуудлуудаас гурван хуулийн төслийн хэлэлцүүлгээс МАН-ын бүлэг завсарлага авсан. МАН-ын бүлэг эдгээр асуудлуудаа хэлэлцлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн хэлэлцлээ. Ингэхдээ уг хууль төсвийн төлөвлөлт, хяналт, эдийн засгийн аюулгүй байдал гэсэн олон асуудал хөндсөн томоохон өөрчлөлт хийгдэхээр орж ирсэн. Үүн дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс завсарлагаа сунган уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Хоёрдугаарт, уг хуультай дагалдуулан орж ирсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байгаа юм. Энэ хуулиар төсвийг өргөн барихтай холбоотой асуудлыг зохицуулсан харилцааг оруулж ирсэн. Улсын төсвийг тухайн жилийнхээ есдүгээр сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлдэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Уг он сарыг 10 дугаар сарын 1-нд өргөн барина гэж мэдүүлсэн байна. Үүнийг гишүүдийн хурлаар хуучнаараа буюу есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө өргөн мэдүүлж байх нь зүйтэй гэж үзсэн. Учир нь өргөн мэдүүлснээс хойш аудитын дүгнэлт гаргуулах, УИХ-ын гишүүд танилцах, тойрогтоо болон олон нийтэд хэлэлцүүлэг өрнүүлэх цаг гаргах хэрэгтэй болдог. Тиймээс уг хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль. Тендерийн хууль гэсэн үг. Уг хууль дээр хуульд нийцээгүй зүйлүүд орж ирсэн байна. Тэр дотроо улсын төсөв батлах онцгой бүрэн эрх УИХ-д бий. Энэ бүрэн эрхэд халдсан байж болзошгүй зүйл заалт энэ хуульд байгаа учраас эргэн харах нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, чадавхид суурилсан хэрэгцээний аргаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад багтсан төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг санхүүжилтын эх үүсвэр батлагдахаас өмнө эхлүүлж болно гэж тусгасан байна. Энэ нь онцгой бүрэн эрхэд халдсан байж болзошгүй байна.

Үүнээс гадна хуулийн нэр томьёог жигдлэх зайлшгүй шаардлага байна. Нөгөө талаас тодорхой төсөлд зориулж тендерийн хуулийг өөрчлөх биш, уг хуулийг томоохон төсөл хөтөлбөрийг түргэн шуурхай явуулах боломжийг нь бүрдүүлэх асуудлыг хуулийн хүрээнд хууль нийцүүлж, олон улсын журам жишгээр оруулж ирье. Ер нь тендерийн хуульд бүрэн шинэчилсэн найруулга хийх нь зүйтэй байна. Яагаад гэвэл олон нийтийн оролцоотой, ил тод нээлттэй, бүр хиймэл оюун ухаан буюу хүнээс үл хамаарсан байдлаар шинэчлэн найруулах нь зүйтэй гэж үзэж буцаахыг дэмжсэн" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд

Халтар бангладешээс олигтой юм гарахгүй шүү.

Зочин
Зочин

Цэц рүү явах шахаж дээ.

Зочин
Зочин

Доржханд, Гантөмөр 2 бол холионоо. Тeндeрийн хуулийг бол өөрчилөх цаг болсоон

Зочин
Зочин

МАН ын цайрсан өлөн новшнууд нь сайд болчихоод идэж ууж ханахгүй

zochin
zochin

Тэмүүлэн гишүүн сайн ажиллаж байна, Хуулийн хулгайг, хамтарсан Засгийн газар нэрээр хулгайлагчдыг зогсоолоо. Браво

Холбоотой мэдээ

Back to top button