Нийгэм мэдээ

Аавынх нь шарилын хөшөө, бунхан алга болж, хүүд нь ₮80 саяыг олгохоор шийдвэрлэжээ

Иргэн Б нь “НИТХ-ын тэргүүлэгчдийн 2005 оны №247 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллаагүй Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг журмыг хэрэгжүүлэн биелэлтэд хяналт тавьж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчид учирсан 80,400,000.00 төгрөгийн хохирлыг Засаг даргаас гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам”-ын 3 дугаар зүйлд байгууллагын үүрэгтэй холбоотой харилцааг журамлан зохицуулсан байх бөгөөд 3.3-д “Оршуулгын газар талбайн ашиглалтыг зүй зохистой зохион байгуулж, хог хаягдлыг цэвэрлэж, тохижилт хийж, байгаль орчин, хөшөө дурсгалыг хамгаална.” гэж байгууллагын буюу төрийн үүргийг тодорхойлсон байна.

Гэвч Нийслэлийн Засаг даргаас тогтоолын хэрэгжилт буюу журмын хэрэгжилт, биелэлтэд хяналт тавьж ажиллагаагүй, Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн оршуулгын газар нь харуул хамгаалалтгүй, хашаа хороо байхгүйн улмаас төрсөн эцэг Ц.Э-ийн шарил, бунхан, хөшөө дурсгал хулгайлагдсан гэсэн агуулгаар маргажээ.

НИТХТ-ийн 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн “Журам, жагсаалт батлах тухай” 247 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журмыг баталж, 2 дахь заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлт, үр дүнгийн талаар Тэргүүлэгчдэд жил бүр танилцуулж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгасан байна.

Тиймээс дээрх хууль, журмаар хүлээсэн оршуулгын газрын бүрэн, бүтэн байдлыг хангах, харуул хамгаалалтыг хариуцах талаарх үүргээ хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь биелүүлээгүй болох нь тогтоогдсон ба Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн оршуулгын газарт шүүхээс очиж үзлэг хийж бодит байдалтай танилцахад уг оршуулгын газар нь хашаагүй, харуул манаачийн гэх 2 байшинд хүн байхгүй байсан ба хашаа, харуул, хамгаалалт хангалтгүй болох нь нийтэд илэрхий нотлогджээ.

Хүний амьтнаас ялгагдах шинж нь сэтгэхүй, ухамсар бөгөөд нас барсан хүнээ хүндэтгэх, санан дурсах нь хүний байгалиас заяагдсан жам ёсны эрх тул шүүх энэ эрхэд хүндэтгэлтэй хандаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэжээ.

 Улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, үүний улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгч Б-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-08-30 09:19

өөрсдөө ч тоохгүй хаясан оршуулгын газарыг одоо цэгцлэх цаг болсон шүү газар усаа цэвэрлэж авахгүй бол маш их бохирдол үүсдэг биз дээ

Зочин
Зочин
2024-08-30 10:39

Цэгцэл

Зочин
Зочин
2024-08-30 14:12

За за, бүгд ингэж маргах юм бол нийслэл дампуурах юм байна даа

Зочин
Зочин
2024-08-30 14:43

Эзэнгүй хаясан эцгийнхээ шарилаараа бизнес хийгээд 80 саяыг хусчихаж. Ингээд бүгд зарг�##�дв�##� УБ байтугай улсаараа дампуурах байх. Ер нь хот тойрсон заваан олон шарилыг бүгдийг буулгаж чандарлав�##� зохино. Хэзээ нэгэн цагт аймшигт тах�##�, х�##�дварт өвчин дэгдэх ч юм бил үү

Зочин
Зочин
2024-08-30 20:51
Reply to  Зочин

Өөр шигээ л бодох юм.

Зочин
Зочин
2024-08-30 19:55
Reply to  Зочин

Юун аймар юм бээ юу гэж үхсэн хүний ясыг өндөлзүүлж бизнес хийх вээ дээ ар гэрийнхэнд нь иэдэгдэж харуулж байж чадарлах ёстой НЗД нар ёс бус үйлдэлдээ анхаарч ажилаасай

Зочин
Зочин
2024-08-30 20:01

Шарилыг нь ар гэрт нь мэдэгддэггүй шууд л ухаж хаяаад чандарласан гэж УБ буян компани НЗДаргын Тамгын газар 2 лаа ар гэрийнхэн нь очиж уулзахад хог ухсан аятай хариулт өгсөн Бид хайртай дотны хүмүүсээ оршуулсан бхад энэ байгуулаггуудад бол хог юм шиг л харагдсан юм бна лээ 1 ч хүнд мэдэгдэлгүй ухаж чандарланд нь үнэхээр их гомдолтой л бн

Зохиолч Л. Пүрэвдорж
Зохиолч Л. Пүрэвдорж
2024-08-30 20:15

Хохирлыг Нийслэлийн засаг дарга хувийнхааа мөнгөөр төлөх үү?

Зочин
Зочин
2024-08-30 21:14

Арай их мөнгө үү үгүй юу? Алга болсон, хэнийх нь мэдэгдэхгүй их тийм юмнууд байдгийн гэсэн! Хүн бүр ингэж нэхэмжилбэл бүр айхаар юм байна. Гэхдээ энэ нэг цаанаа жаахан ашиг сонирхол орчихсон таньдаг хүндээ энэ тэр биш байгаа ккк. Гэлээ ч НЗД- н хариуцлага юм бол хувь хүнээс нь гаргуулах юм бишүү? Айн

Анхаа
Анхаа
2024-08-31 03:53

Улс дампуурах юм бнлдаа

Холбоотой мэдээ

Back to top button