Д.Загджавын буруу тайлбарласан асуудал: "Тавантолгой түлш"-ийн 2022 онд байгуулсан ГУРВАН ГЭРЭЭГ гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ
Улсын Ерөнхий аудитор Д.Загджав Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр "Тавантолгой түлш ХХК-ийг ЭТТ ХК-иас 1.1 их наяд төгрөгийн татаас өгч санхүүжүүлсэн асуудал нь гэмт хэргийн шинжтэй тул прокурорын байгууллагад шилжүүлсэн" гэж мэдэгдсэн.
Тухайн үед энэ шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар гаргасан. Иймд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн ихэд сандарч, "Чи зөв хариулж байна уу. Ерөнхийлөгчөө буруу юм хийсэн гэж яриад суух юм" хэмээсэн нь анхаарал татаад байв.
Тэгвэл, "гэмт хэргийн шинжтэй" гэж аудитын тайланд туссан асуудал чухамдаа юу байв?
Үндсэндээ гэрээтэй холбоотой гурван сэдэв байгаа аж.
Нэгт,
- Баяжуулах болон коксын үйлдвэрийн барилга, байгууламж, бүтээн байгуулалтын ажлын 2022 онд байгуулсан 113.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээ
Хоёрт,
- Хагас коксын үйлдвэр барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах 2022 онд байгуулсан 21.2 тэрбум төгрөгийн гэрээ
Гуравт,
- 400 мянган тонн шахмал хагас коксон түлш, 100 мянган тонн нунтаг коксыг зүүн бүсийн үйлдвэрт нийлүүлж, төлбөрийг төгрөг ба нүүрсээр барагдуулах "Hong Hong Hengdе" компанитай 2022 онд байгуулсан 6.6 тэрбум төгрөгийн арилжааны гэрээ.
Энэ гурван гэрээг байгуулж, гүйцэтгэл баталгаажуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөтөө ба бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэл тогтоожээ.
Иймд Төрийн аудитын тухай хуулийн 35.1-т заасны дагуу, нотлох баримтын хамт прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Гурван гэрээний огноо 2022 онд давхцаж, нийт дүн нь 140.9 тэрбум төгрөгт хүрч байна.
ЭТТ ХК-иас 2019-2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр "Тавантолгой түлш" ХХК-д 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байдаг.
Энэ хүрээнд бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ажлууд өрнөсөн. Ашигтай ажиллаж чадаагүй. Цар тахлын үед "Тавантолгой түлш" ХХК бүтээгдэхүүнээ 50 болон 75 хувийн хөнгөлөлттэй үнээр ч худалдаж байсан нь үүнд нөлөөлсөн гэж тайлбарладаг.
Тэгэхээр Д.Загджавын тайлбарласанчлан, энэ 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт бүхэлдээ юм уу санхүүжилт олгосон шийдвэр нь гэмт хэргийн шинжтэй биш байна. Харин, энэ санхүүжилтийг захиран зарцуулах явцад хийгдсэн дээрх ГУРВАН ГЭРЭЭГ онцолж, прокурорын байгууллагад хүргүүлсэн болж таарч байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай улсын үе үеийн ерөнхийлөгч бүгд л буруу гарын хулгайч нар байсан одооч хэвээрээ ш дээ
ажлаа мэдэхгүй Загджавыг х�##� х�##�
Энэ сайт Хүрэлсүхийг өмөөрөад сүйд
Угаасаа захи�##�гаар бичүүлсэн бололтой байна. захи�##�ж бичүүлнэ гэхээр юу гэсэн үг вэ ? Буруутай ?
Нарийвчлан авч үзвэл үнэхээр ялгаатай л юм бна, харамс лтай нь "усан толгой" Загджавт энэнийг ялгаж са лгаж ойлгох ухаан байхгүй л дээ !
Тэнгис хэний захиа лгаар бичээд байна. Наад хүн чинь зөв л юм хэлсэн. наад тайлбараа цагдаа шүүх дээрээ очоод хэл мэдэв үү ! Шүүгч нь шийдэг !
Хүрэлсүх гэж том гарын хулгайч гарч ирсэн. одоо хугацаагаа дахиад нэг сунгана гээд АН, Хүн намыг худ�##�даж авсан гар даа . Оюун-эрдэнэ бол зүгээр л хүүхэлдэй, бацаан нь
ийм олон жил улстөрийн аоба хашсан ямарч мэдлэг боловсролгүй сагсуу юмнуудыг төрийн жинхэнэ �##�банд даргын �##�бан туша�##�д томилж тоглохоо болимоор байнаа эрх баригч намын даргаа Ерөнхий сайдаа!!!
Ажлаа мэдэхгүй, нөхцөл байдлаа буруу ойлгосон, буруу бурдаг, өөрөөр хэлбэл ойд төөрчихсөн сармагчингаар ийм том газрын дарга хийлгэж болох уу, гадаадын хөрөнгө оруулттай томоохон компаниудад бол үдийн боорцог болно биз дээ, шагнуулж очдог биш шигшүүлж очдог газар баймаар юм.