Улс төрийн мэдээ

Засгийн газар 16.00 цагаас ээлжит бусаар хуралдана

Засгийн газар 16.00 цагаас ээлжит бусаар хуралдахаар товлосон.

Үүгээр ирэх 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж дуусах юм. Лхагва гарагийн ээлжит хуралдаанаараар энэ асуудлыг бүрэн хэлэлцэж амжаагүй билээ.

16.00 цагийн ээлжит бус хуралдааны дараа Засгийн газар мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна. Харин 2025 оны улсын төсвийн төслийг УИХ-ын даргад өргөн барих юм.

Яг одоо УИХ мөн ээлжит бусаар хуралдаж байна. 2024 оны төсвийн тодотгол, 2023 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж дуусаад, ээлжит бус чуулган өнөөдөр хаана.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгайчид бол хулгайч л байдаг юм бна

Холбоотой мэдээ

Back to top button