ТЭДС-аас 2.1 тэрбум илүү авсан ч “алдагдалтай” ажилласан ГАЦУУРТ

Өнөөдөр /2019.12.09/ Гацуурт компанийн захирал Л.Чинбат өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдэл хийж хүнсний ногооны бизнесээ зогсоож буйгаа зарлалаа. Ашиггүй алдагдалтай ажиллаж, санхүүгийн хүндрэл учирсан тул ийм алхам хийж буйг мэдэгдэлдээ дурджээ.
Эргэн сануулахад, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат нь ТЭДС-ын хүүгүй зээлээр хөлжсөн эрхмүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнийг өөрийн хамааралтай 23 компанийн нэр дээр нийт 2.1 тэрбум төгрөг авсан хэмээн эх сурвалжууд мэдээлдэг. Дээрх 23 компанийн opendata.burtgel.gov.mn дэх үйл ажиллагааны чиглэлийг харвал хүнсний ногооны бизнес бол тэдний хувьд “жижиг бинес”.
Л.ЧИНБАТ ТУХАЙЛБАЛ:
СЭЛЭНГЭ ХҮНС нэртэй мал аж ахуй, махны чиглэлийн үхэр үржүүлэх, ургамлын тос үйлдвэрлэх, гадаад дотоод худалдаа явуулах чиглэл бүхий,
БАЯНДУЛААН-УУЛ нэртэй хөрөө рам ажиллуулах, англи хэл компютерын сургалт, машин механизмын засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэл бүхий,
ГАЦУУРТ ГУРИЛ нэртэй газар тариалан эрхлэх, үр тарианы гурил үйлдвэрлэх, худалдааны зуучлал, гадаад дотоод худалдааны чиглэл бүхий компаниудтай.
МӨН ЗӨВХӨН ГАЦУУРТ ХХК НЬ:
Барилга угсралт, тоног төхөөрөмжийн худалдаа, автомашины механик ба электрон жин суурилуулах, засварлах, хайрган болон хатуу хучилттай зам барих, үл хөдлөх хөрөнгийн зуучлал түрээс, өнгөт төмөрлөгийн хүдэр олборлох, баталгаат зээл олгох, усны цооног өрөмдөх, худаг гаргах сэргээн засварлах зэрэг нийт 27 чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг.
Ингэхээр тэрбээр зөвхөн хүнсний ногооны бизнесээс нэрээ татаж байна гэдэг нь бизнесмэний хувьд тийм ч том алдагдал биш, харин дотоодын хүнсний ногоо үйлдвэрлэлийн дэвшил, шинэ жишиг нэг алхамаар ухарч байна гэж харж болохоор аж.
ТЭДС-ААС ЗЭЭЛ АВААГҮЙ ГЭДЭГ Ч НОТОЛЖ ЧАДААГҮЙ
Гацуурт компанийг ТЭДС-аас зээл аваад эргэн төлөөгүй хоёр тэрбумын хохирол учруулаад байгаа гэж бичсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагатай өдгөө хүртэл заргалдаж байна. Тодруулбал, аудитын шалгалтаар 2013-2014 онд “Гацуурт”, түүний харьяа компаниуд “Хангай миллс”-д 55 221 тн улаан буудай нийлүүлэхээр гэрээ хийж, 3 919 970 000 төгрөгийн урамшуулал ТЭДС-гаас авсан. Гэвч 9124 тн буудай нийлүүлж, 902 131 600 төгрөгийн урамшуулал авахаар байгаа гэж дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, ТЭДС-гаас 36 096 тн буудайн урамшуулал гурван тэрбум гаруйн төгрөг илүү авсан гэж аудитын байгууллага үзсэн. Мөн мөрдөгчид “Гацуурт” компанийн 2013-2014 оны санхүүгийн баримтыг шалгахад гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-тай 45 221 тн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ТЭДС-гаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна. Гэвч бодит гүйцэтгэлээрээ 20 309 тн буудай нийлүүлж, 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал авах байсан хэмээн цагдаагийнхан дүгнэж, ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэж мөрдөгч, шинжээчид үзжээ. Мөрдөгчид ийм тооцоо гаргахдаа ШШҮХ-гийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийнхнээр энэ оны наймдугаар сард дүгнэлт гаргуулсан юм байна. Түүнд “Гацуурт” болон түүний салбар компаниудаас 2012-2017 онд улсад нийт 116,418.15 тн улаан буудай нийлүүлжээ. Үүний урамшуулалд 8 287 684 700 төгрөг тооцогдоно. ТЭДС-гаас 2012-2017 онд авсан улаан буудайн урамшууллын дүн болох Төрийн сангийн шилжүүлгээр хийсэн нийт 123,172.12 тн буудайнд ногдох 10 359 451 850 төгрөгөөс “Гацуурт” улсад нийлүүлсэн компанийн улсад нийлүүлсэн буудайг хасаж тооцоход 2 071 767 150 төгрөгийн зөрүү гарч байна” гэж Өнөөдөр сонин мэдээлж байв.
БУСДАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ, ЗАЛИЛСАН ГЭХ ХЭРГИЙГ СЭРГЭЭН ШАЛГАВ
Улмаар ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан энэ хэргийг шалгаж, НПГ-ын хяналтын прокурорын шийдвэрээр яллагдагчаар тооцсон. Энэ хэргийг удаан шалгасны эцэст НПГ-аас хэрэгсэхгүй болгосон ч, хохирогч талынхан Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар Л.Чинбатын яллагдагчаар татагдсан 170200083 дугаартай, Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан “Бусдад онц их хэмжээний хохирол учруулж, залилсан” гэх хэргийг сэргээн шалгаж байгаа билээ.
Гэвч тэрбээр үүнийг эрс эсэргүүцэн “Энэ бол чоно борооноор гэдэг шиг бусдын бужигнаан дундуур миний нэр төрийг сэвтээх гэсэн явуургүй гүтгэлэг. Манай компаниуд 2017 онд урамшуулал гэж нэг төгрөг ч аваагүй. Тэвчээрт хязгаар бий. Гүтгэсэн албан байгууллага болон хувь хүмүүсийг хууль хяналтын байгууллагад өгөх болно” хэмээн мэдэгдэж байлаа.
Т.САНТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жудаг муутай л хүн дээ.
ГАЦУУРТЫН ЧИНБАТ ГЭХ ЛУЙВАРЧИН, ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙН БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААЖ УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ...
Улсыг хохироогүй болго.МАНАнгаас санхүүжилт зогсонгуут новшроод эхэллээ.Өрөө төл Чинбат.яяя
Ноён уулын лицензийг хүчингүй болгосонд бухимдахдаа тэгж ард түмнийг боож байгаан
2.4terbumaa tol luivarchaan
Mungu huulegch bolson ni deer chanargui tums tarij bsanaas
Монголын хамгийн зальтай хүн. Авсан зээлээ тѳлѳхгүй гэж дампуурлаа зарлаж байгаа юмаа. Тѳмс ногоо тарих нь мѳнгѳ угаах ѳнгѳлѳн далдлалт... Гацууртын ногоо хамгийн их химийн бордоотой гэж боддог. Хуучин хүнс трейдын том агуулахууд химийн бордоогоор дүүрэн байдаг...Элбэгдоржийн ивээн тэтгэлгээр нилээд явсаан...сайн хүн лав биш...
Дампуурлаа зарласан шарк танк гэж дуудуулах болж дээ...
юу гэж алдагдалтай ажиллах.вэ дээ, улаан буудай нь ашиггүй бгаа бол тариалангийн газраа улсад буцаагаад өгчих. төмс дээр жаахан алдагдал хүлээгээд л гоншигнож бгаа биз, увс хүн шиг марзан нөхөр.