УЛС ТӨР

УИХ-ын тамгын газрын тэргүүн дэдээр Ч.Ариунхур, дэд даргаар Ү.Амарбат, Э.Лхагва нарыг томиллоо

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болж, шинээр байгуулагдсан парламент үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа билээ. Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй  холбогдуулан УИХ-ын тамгын газрын чиг үүргийг нарийвчлан, бүтэц, зохион байгуулалтын зарим өөрчлөлтийг хийжээ. Энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын тамгын газрын ажилтнуудад танилцууллаа.

Шинэ бүтцийн дагуу УИХ-ын тамгын газар хууль, эрх зүйн асуудал хариуцсан тэргүүн дэд дарга, хяналт шалгалт, үнэлгээ моинторингийн асуудал хариуцсан дэд дарга, хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргатай байх юм.

Энэ хүрээнд УИХ-ын тамгын газрын удирдлагын баг, бүрэлдэхүүнийг танилцуулав.

Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын багт,

  • УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан Тэргүүн дэд даргаар Чойжилсүрэнгийн Ариунхурыг,
  • Тамгын газрын Хяналт шалгалт болон Үнэлгээ, мониторингийн асуудал хариуцсан дэд даргаар Үүрцайхын Амарбатыг,
  • Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд даргаар Эрдэнийн Лхагвыг,
  • Хуулийн газрын даргаар Чулуунбаатарын Дондогмааг,
  • Хэвлэл мэдээллийн газрын даргаар Энхтайваны Болортуяаг,
  • Иргэд, олон нийттэй харилцах газрын даргаар Хишигбаярын Мөнхбилэгийг,
  • Менежментийн газрын даргаар Цэвээнжавын Батбаатарыг,
  • Хуулийн газрын Хууль зүйн дүн шинжилгээний хэлтсийн даргаар Маамбын Үнэнбатыг,
  • Хуулийн газрын Хуралдаан зохион байгуулах хэлтсийн даргаар Намсрайн Наранцогтыг,
  • Хяналт шалгалтын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргаар Даваасүрэнгийн Эрдэнэсамбууг,
  • Парламентын сурталчилгааны хэлтсийн даргаар Жаргалын Эрдэнэбаярыг,
  • Иргэд, олон нийттэй харилцах газрын Зохион байгуулалт хариуцсан хэлтсийн даргаар Баттөмөрийн Төмөр-Очирыг,
  • Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар Баатарын Лхагвасүрэнг,
  • Байнгын хороодын ажлын албаны даргаар Батбаярын Хатантуулыг тус тус томилжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-02 14:57

Юун олон даргатай юм бэ. Арай арай

Зочин
Зочин
2024-09-02 14:58

Баасандорж гэж энд тэнд даргаар очоод л гологдоод явдаг нөхөр доороо баахан хурган сэтэртэн цуглуулжээ

Зочин
Зочин
2024-09-02 16:52

Ариунхур ороогүйч гэсэн анхны тэргүүн дэд болчихдог юм ккк

Холбоотой мэдээ

Back to top button