НИЙГЭМ

Ж.Бямбадорж: Энэ жил "Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэж байна

Өнөөдөр /2019.12.10/ Хүний эрхийн Олон улсын өдөр тохиож буйтай холбогдуулан ХҮЭК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж эл өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсан юм. Тэрбээр,

 “Жил бүрийн 12-р сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Хүний эрхийн олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. 1948 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглал хэмээх амин чухал баримт бичгийг баталсан байдаг. Хүн төрөлхтөн энэхүү тунхаглалаар дамжуулан дэлхий дахинд хүний эрхийг хүлээн зөвшөөрч, эл Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг улс төрийн болон бусад үзэл бодол, нийгмийн гарал болон бусад байдлын ялгааг эс харгалзан, ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой болохыг зарлан тунхагласан юм. Өдгөө Хүний эрхийн Түгээмэл тунхаглал дэлхийд 500 гаруй хэл дээр орчуулагдсан байна.

Хүний эрх өөрөө хүн нийгэмд амьдрах үндсэн боломж, нөхцөл юм. Энэ боломж, нөхцлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг хэдий ч, энэ үүрэг хүүхэд залуучууд эрэгтэй, эмэгтэй хүмүүс, шашны төлөөллүүд, үндэсний болон бэлгийн цөөнх зэрэг эрх агуулагч бүх хүний идэвхтэй, чөлөөтэй, утга учиртай оролцоогүйгээр хэрэгжих боломжгүй юм.

Энэ жил бид Хүний эрхийн олон улсын өдрийг “Эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” уриан дор тэмдэглэж байна. Хүний эрхийг хангаж, хамгаалах үндсэн зарчмуудын нэг нь олон нийтийн оролцоог хангах явдал. Тиймээс байгаа газартаа айх аюулгүй, гачигдах зовлонгүй амьдралыг бий болгохын тулд эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгэдэг, үүрэг хүлээгчдээс хариуцлага шаарддаг идэвхтэй иргэн байхыг уриалж байна. Хүмүүсээ эрхийнхээ төлөө нэгдэцгээе!” гэсэн юм.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
jak leczyc lysienie androgenowe
jak leczyc lysienie androgenowe

You're an extremely useful website; couldn't make it without
ya!
jak leczyc lysienie androgenowe fast burn extreme prezzo foligain reviews how to enlarge your penis probreast plus
price http://baraita.net/safe-ways-to-gain-muscle-creatine-and-some-tricks/

african mango for slimming
african mango for slimming

Much thanks! It a wonderful site!
african mango for slimming thyrolin reviews jak dzialaja tabletki
z zielonej kawy vigrx plus where to buy keto
actives opinioni http://baraita.net/nutrigo-lab-burner/

Холбоотой мэдээ

Back to top button