Нийгмийн

Дахин таван монгол иргэн Вьетнамд хулгайн хэргээр саатуулагджээ

Арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зургаан монгол иргэн Вьетнам улсын Хо Ши Мин хотод хулгай хийж байгаад цагдаагийн ажилтнуудад баригдсан. Тэгвэл, Д.Гантөмөр, С.Ганхуяг тэргүүтэй дахин таван монгол иргэн адил хэрэгт холбогдсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Д.Гантөмөр нь 49 настай бөгөөд, арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Ханой хотод жуулчдын эд зүйлийг хулгайлсан хэргээр саатуулагджээ. Үүний өмнө Камбож улсын дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Анкор Ват сүмд хулгай хийж байгаад баригдсан бөгөөд түүний зураг тус сүмийн хананд "Хулгайчаас болгоомжил” гэсэн бичигтэй байдаг гэв.


С.Анхбаяр 1996 онд төрсөн, мөн Ханой хотод энэ сарын 2-ны өдөр Японы хоёр жуулчны эд зүйлийг хулгайлсан хэргээр саатуулагдсан байна. Тэр хэргээ хүлээсэн гэх бөгөөд, хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж буй аж.


Г.Алтанхуяг 1987 онд төрсөн. Мөн Ханой хотод Израиль жуулчны эд зүйлсийг хулгайлсан хэргээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр саатуулагджээ. Мөнөөх жуулчны хэтэвчийг тэрбээр суйлж байгаад үйлдэл дээрээ баригдсан ба, тэр хэтэвчийг шидчихээд зугтахыг оролдсон гэдгийг мэдээлсэн байна.


Харин 37 настай Я.Наранбат, 33 настай Б.Шинэбаяр нар нь Вьетнамын Да Нанг хотын цагдаагийн газарт бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн хэргээр саатуулагдсан ба, жуулчдын хэтэвчийг хулгайлж, төлбөрийн карт хувилан тооцоо хийж, гар утас, үнэт эдлэл зэрэг зүйлсийг худалдан авснаа Монголд ирээд зарж, борлуулдаг байжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-10 15:04

Монгол хүний нэр хүндийг унгасан хулгайчууд, дипломатууудаа одоо бүртгээд хил давуулахаа болиоч ээ

orhon
orhon
2019-12-10 16:06

ёстой нүдний булай юмаа. ажил хийхгүй хулгай хийгээд явцгааж байдаг тэгэхэд энд вьетнамчууд хичнээн муу хэлүүлж байгаач ажил хийгээд машин засаад явцгааж байна

Зочин
Зочин
2019-12-10 16:32
Reply to  orhon

Яагаад манайхан вьетнамуудаар машинаа засуулах дуртай вэ? 1.Тэд нар машин дотор байгаа юмыг хулгайлдаггүй 2.Хулидахгүй сайн за�####�г. Манайхан бол хулгайлна, хулхидана. Тэгээд л вьетнамуудад ажлаа була�##�гачихаж байгаа юм шүү дээ. Бас тэгээд болоогүй ээ, муу сайн тэнэмэл вьетнамууд гэж хуцахыг яана. Тэр тэнэмэлүүдээсээ долоон дор хэвтэж.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2019-12-10 16:16

Яг үнэнийг хэлэхэд монголууд хүмүүн төрлөхтөний адгийн шаар гэдгээ хаана л бол хаана харуулж байна даа. Визгүй зорчдог нэг улсад очоод тэндхийн хүмүүстэй ярилцаж байхад "Танайхан ийм хулгайч юм уу, хулгайч нар чинь манайд л ирдэг юм уу? Даанч муухай юм аа. Үүнээс чинь болоод монгол хүнийг онцгой ш�##�гадаг, заримыг нь онгоцны буудлаас буцаадаг болж байна шүү дээ гэж арга нь барагдсан ярихад нь би ичиж д�##�д ормоор болж билээ. Ер я�##�тай вэ? та минь ээ?

matar
matar
2019-12-10 18:01

tend ni matart hayad ugchihuu

Зочин
Зочин
2019-12-10 18:23

Xэдиигээр эд нар хулгай хийсэн ч зургий н нийтэд тавиж болохгүй ш тэ Танай сайт буруу юум хийж байна

зочин
зочин
2019-12-12 14:40
Reply to  Зочин

яагаад болдоггүй юм,танай шээс зулбасга чинь мөн болоод л ингэж байна л даа,сайн байна фб-ээр сайн шеир хийцгээ миний монголын ард түмэн минь

Зочин
Зочин
2019-12-10 20:53
Reply to  Зочин

Гэрэл зураг нь гадаадад ил гарчихсан юм биш үү? Шүүхийн шийдвэр гарчихсан бол зургийг нь гаргаж болохоор барахгүй гаргах нь зүйтэй байх. Сэрэмжлүүлэг болно.

Bulgan
Bulgan
2019-12-11 00:12

Nudnii bulai yumaa yasan archaagui yum be ajil hiij boldoggui yum uu

зоин
зоин
2019-12-11 09:17

Харваас хулгайч царайлсан хүний оронцогууд

Зочин
Зочин
2019-12-11 10:23

Сүүлийн 30 жилд Монгол улс маань Хулгай,луйварчин,з�##�илан,хүчирхийлэгчээр баян болсон.Тэд эх орондоо багтахаа болиод сурсан аргаараа харьд гарч сурсан үйлдлээ хийж Эх орны нэрийг булингартуулж явна даа.

Зочин
Зочин
2019-12-12 19:33

Манай улс ветьнам улсаас дор болоод л хулгайч нар нь хүртэл ветьнамруу дайжсан юм бишүү. Макао хонгконг гээд том газруудад том хулгайч нар байдаг нь үнэн байхөө.

Холбоотой мэдээ

Back to top button