НИЙГЭМ

"БНХАУ-д тархаад буй үхлийн аюултай гэх вирусийг ДЭМБ судалж байна, одоогоор манайд бүртгэгдээгүй"

Зарим тохиолдолд мэдрэлийн өвчин үүсгэдэг "WELV" нэртэй вирус Хятадад гарч цааш тархах вий гэсэн айдас хөрш зэргэлдээх улсуудад түгшүүр болоод байна.

"Wetland" вирусийн шинж тэмдэг анх 2019 онд Өвөрмонголоос Хятадад очсон 61 настай өвчтөнөөс илэрч байжээ. Тухайн өвчтөн хачигт хазуулсан байсан бөгөөд хазуулснаас хойш тав хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн байна. Өвчтөнд халуурах, толгой өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрч байсныг Reuters агентлаг мэдээлэв. Мөн тархи, нугасны шингэн дэх лейкоцитийн хэмжээ ихэссэнээс үүдэн нэг өвчтөн комд орсон тохиолдол ч гарч байжээ.

Анхны тохиолдлын дараа судлаачид Хятадын хойд хэсэгт нарийн судалгаа хийж, өөр өөр газраас 14,600 хачиг цуглуулсан байна. Тус вирус нь хонь, адуу, гахай болон мэрэгч амьтдаас олджээ.

Эмчилгээний дараа бүх өвчтөн эдгэрсэн ч хулганууд дээр хийсэн лабораторийн туршилтуудаас харвал "WELV" нь үхлийн аюултай халдвар үүсгэж, мэдрэлийн системд нөлөөлж болзошгүй аж.

Одоогоор Хятадад тархаж буй үхлийн аюултай гэх wetland вирусээр ӨМӨЗО-ны 17 хүн халдварлаад байгаа юм.

Тиймээс бид манай улсад орж ирэх эрсдэлтэй эсэхийг ХӨСҮТ-өөс тодруулахад, "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу ажиллаж байна. Бид ДЭМБ руу нөхцөл байдлын тухай мэдээлэл илгээж, тодорхой болгохоор мэйл илгээсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Мөн энэ вирус үхлийн аюултай, бусад улс орнуудаар тархаж байгаа эсэхийг ДЭМБ эцэслэнэ. Хэрэв тогтоогдвол тэр даруйд нь гишүүн орнууддаа мэдэгддэг" гэлээ.

-Уг вирусийн шинж тэмдэг-

Хачгаар дамжин вирусийн халдвар авснаас хойш 7-14 хоногийн туршид ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бөгөөд үүнийг нууц үеийн хугацаа гэнэ. Сүүгээр дамжсан халдварын үед нууц үеийн хугацаа илүү богино байдгийг тэмдэглэсэн байдаг.

  • Халуурах
  • Толгой эргэх
  • Бие сулрах
  • Булчин сулрах
  • Үе мөч, нуруугаар өвдөх зэргээр илрэх юм.

Харин Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг юм.

Хачиг нь хүн, мал амьтны цусыг шимэгчлэн амьдардаг бөгөөд хүний биеийн нимгэн арьстай чийглэг газар буюу суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор байрлаж бие рүү гүн шигдэн орж, вирус, нян зэрэг халдвар үүсгэдэг. Хачигт хазуулснаар олон төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй.

Хоол боловсруулах замаар малын түүхий сүү, мал амьтан, гөрөөсний түүхий цус уухад хачигт халдвар авах боломж байдаг. Ноос ноолуур бэлтгэх, эмийн ургамал, жимс түүх, ой модоор зугаалах, мод бэлтгэх үед хачиг хүний биед шилжин орж, хазахад цусанд вирус орсноор хүн өвчилдөг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-13 13:35

Эрээн гарч байгаа нөхдүүд дор нь оруулаад ирнэ л дээ

Холбоотой мэдээ

Back to top button