НИЙГЭМ

Д.Дагвадорж: 3400 хүний суудалтай циркийг 10 сард нээнэ

УИХ-аас 2005 онд Улсын циркийг хувьчлах жагсаалтад оруулсан. Улмаар тухайн үеийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр 2008 онд “Аса консалтинг” компанид шилжүүлж байсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл буюу 16 жилийн турш зориулалтаар нь ашиглаагүй тус барилгын засварын ажлыг анх 2020 оны долоодугаар сард эхлүүлсэн. Гэсэн хэдий ч хөл хорионы улмаас 2021 оны тавдугаар сар хүртэл засварын ажлыг хийгээгүй юм.

Энэ талаар АСА циркийн ерөнхий захирал М.Отгонцэцэг “2021 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс засварын шинэчлэлийн ажлыг эрчимжүүлж, тус оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа” хэмээн хэвлэлд мэдээлж байлаа.

Үүнээс хойш нам гүм байсаар энэ оны нэгдүгээр сард тус циркийг нурааж байна гэх асуудал хөндөгдөж, үүнд хотын дарга асан Д.Сумъяабазар өөрийн цахим хуудсаар дамжуулан "Компанийн удирдлагуудаас асууж тодрууллаа. Циркийн барилга байгууламжийн ажил нь хийцлэл, үндсэн хэв маяг, загварчлалаа өөрчлөхгүйгээр хэвийн явагдаж байгаа бөгөөд одоо дотоод заслын ажил хийгдэж байгааг хэлж байна. Энэ оны тавдугаар сарын 1 гэхэд барилгын ажил бүрэн дуусаж ашиглалтад оруулахаар өдөр шөнөгүй ажиллаж байна" гэх хариултыг өгсөн. 

Харин түүний дүү Их аварга Д.Дагвадорж УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэхээс сарын өмнө "Циркийг долоодугаар сарын 7-нд нээж, түүхт 80 жилийн ойг нөхөн тэмдэглэнэ” гэж мэдэгдсэн.

Гэсэн ч үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчхөөд байхад цирк ашиглалтад ороогүй хэвээр байгаа юм. Тэгвэл Д.Дагвадорж аварга “циркийн дотоод засварын ажил үргэлжилж байна. 10 сард нээнэ. Суудлын тоо 3,400. Босоо чөлөөт хэлбэрээр бол 6,000-7,000 хүний багтаамжтай. Үүнд бүх төрлийн урлаг соёлын болон олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой” гэж мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-09-17 12:00

МУУ ЗУЛБАСАГА МИНЬ ЭРТЭЙ САЙНТАЙДАА ХИЙЦЭН ЮМ ШИГ СОЛОРЧ БАЙХШИВ ДЭЭ? ЧИ ТЭГЭХ ЁСТОЙ ЭРГҮҮ МИНЬ

Зочин
Зочин
2024-09-17 13:54

Өвөрхангайхан хуйв�##�даанаар шааснаа ярихгүй юү, муу мангар хар минь, мөдхөөн нүгэл чинь нүдээр чинь цувнаа.... түрүүчээс нь чамд мэдэгдэж бгаа биздээ !!!

Zuv , Sain baival Demjeed Yavna !
Zuv , Sain baival Demjeed Yavna !
2024-09-17 19:00

Odoo Yag tsirk - geeren ajiluulah Hergtei shuu !
Zuv , baival bolj bna !
Demjeed yavyaa ! Tsirk - Neevel , Ard - Tumen ch Bayrlan shuu de !
Tsirk - Ajiluulaad , haijuugaar n business hiigeed , hudaldaagaa hiigeed Yavaj bolon shuu de !

Зочин
Зочин
2024-09-17 19:10

Чиниих юмуу бидний хүүхдүүдийнх болхоос эрхгүй шука Мин өг заа ард түмэнд

Холбоотой мэдээ

Back to top button