НИЙГЭМ

Ш.Гантулга: Моллаей Саеидаас болж Иран Монголын хооронд улс төрийн сөргөлдөөн үүсэхгүй, аюулгүй

Иран, Израилын бөхчүүд хоорондоо барилддаггүй, аль нэгнийхээ зохион байгуулсан тэмцээнд өрсөлддөггүй. Харин Ираны бөх Моллаей Саеид энэ жил Засгийн газрынхаа шийдвэрийг ганцаараа сөрөн, ДАШТ-д зодоглосон билээ. Эл явдлаас болж тэрбээр заналхийлэлд өртөж, улмаар нутаг руугаа буцалгүй Германд орогнож байгаад Монгол Улсын иргэн болсон. Тэгвэл түүнийг Израилд болох жүдогийн гран при тэмцээнд оролцохыг урьжээ. Моллаей Саеид Монголын тамирчин болсноор Израилд бэлтгэл хийх, тэмцээнд оролцох боломж бүрдсэн юм.

Монголын тамирчин болж Монголын нэрийн өмнөөс барилдах Моллаей Саеидаас бол Иран болон манай улсын хооронд улс төрийн сөрөг үүр дагавар үүсэх үү гэх болгоомжлол бий. Тэгвэл энэ талаар Олон улсын тоймч Ш.Гантулга ямар байр сууртай байгааг бид сонирхлоо.

Олон улсын тоймч Ш.Гантулга:

“Гадаад хүн манай иргэн болж байгаа нь сайн хэрэг. Зөвхөн Хятадууд л монголын иргэн болох гэж зүтгэвэл муу хэрэг. Хятад улсаас бусдыг нь эсэргүүцэх зүйл алга. Ираны бөх Моллаей Саеид манай тамирчин болсон нь Монголын нэр хүндэд эерэгээр нөлөөлнө гэж хувьдаа бодож байна. Ираны зүгээс улс төрийн сөрөг үл ойлголцол сөргөлдөөн гарахгүй, гайгүй байх. Дэлхий дахинд ийм үзэгдэл, үйл явдал ч ховор болж байсан. Тухайлбал, 1956 оны хувьсгалын үеэр Унгарын хэдэн тамирчин Чехословак, Их Британийн иргэн болж иргэншлээ сольж байсан. Үүний улмаас бага зэрэг сөргөлдөөн гарч байсан удаатай. Гэхдээ тамирчдыг хүлээж авсан улс орны нэр хүнд өснө үү гэхээс ерөөсөө буурч байгаагүй. Учир нь алдартай тамирчид эх орноо орхиод өөр улсыг сонгож байнаа гэдэг нь “өөрийнх нь эх орноос арай өөр улс арай байгааг харуулж” байгаа хэрэг.

Тиймээс би эерэгээр харж, сайн хэрэг гэж бодож байгаа. Энэ бол мянгад нэг тохиолдох эерэг үзэгдэл. Моллаей Саеид Монголыг төлөөлөөд Израилд зодоглоход ямар нэгэн аюулгүй байх. Монгол Улс Лалын бүгд найрамдах улс биш шүү дээ. Монгол Улс бол дэлхийн хүн бүр хүрэлцэн ирэхийг хүсч тэмүүлдэг эрх чөлөөт, ардчилсан, сайхан орон.

Эцэст нь нэг зүйл онцолмоор байна. Гадаадын ганц хоёр иргэн Монголын иргэн болж байна. Харин Монголын залуучууд боолын хөдөлмөр эрхлэх гээд дэлхийн олон улс руу гарчхаад байгаа нь өнөөдрийн эмгэнэл” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-11 08:02

Чамаар хэлүүлэлтгүй ойлгомжтой шдэ. Хялар л�##�ар минь.

Зочин
Зочин
2019-12-12 05:08
Reply to  Зочин

Tegej boddoggui bolovsrol muutai, gadaad geheer l uzen yaddag yaduu setgelgeetei heseg buleg humuust handaj heljee.

Зочин
Зочин
2019-12-11 23:49
Reply to  Зочин

Чиний хажууд эх орноо гэсэн сэтгэлтэй хүн шүү.хоноцын шээсээ

Зочин
Зочин
2019-12-13 10:31
Reply to  Зочин

Ok

jjj
jjj
2019-12-11 09:44

Eh ornoo solison dalir dabaajargal nobsh ym daa

Зочин
Зочин
2019-12-11 11:12
Reply to  jjj

Сайд Хүргэнээ. Болгосон

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2019-12-11 12:09

Дэлхийд боолын ёс мөхөөд удаж байгааг мэдмээр юм даа. Европоос, Оросоос гээд өдий төдий газраас өчнөөн төчнөөн хүн өөр улс оронд очиж ажил хийж, аж төрж буй нь боолууд биш дээ. Манай з�##�уучууд очиж ажиллаж байгаа Солонгос, Америк, Чех, Швед, Австр�##�ь гэх мэт улс боолын хөдөлмөр ашигладаг улс биш ээ. Дэлхий ертөнц боолын нийгмээс их холдсон шүү дээ. Дахиад боолын ёс сэргэх нь юу л бол.

Зочин
Зочин
2019-12-12 05:07

Booliin yos gedeg utgaar bish, mglchud uursduu eh orondoo yum sanaachilj hiihgui baij, hunii orond ochij hii gesniig ni hiideg, ihenhi ni har ajil hiij, ayga shal sain durara ugaaj baigaag helj baina. Bolovsroloo saijruul.

Gulug
Gulug
2019-12-11 23:17

Ene g###g atsaa medehiin, hyalar g####i mini hel yarianii chadvarguu baij z##laldaa

Зочин
Зочин
2019-12-12 05:09
Reply to  Gulug

Chi ih hel yarianii byadtai yumaa chaavaas

Зочин
Зочин
2019-12-12 05:14

Yor ni busad ulsuud yur ulsiin sain dasgaljuulagch, tamirchiniig undur uneer avch “byadtai, chadaltai”-gaa bituuhen haruuldag. Uneheer hyatadiin engiin, niigmes gaduurhagdsan humuus l mongoliin irgenshil avahgui bol boloo. Busad ulsiin undur bolovsroltoi angi buleg, sain tamirchid, urlagiin humus manai hun bolj baival bidend sain hereg shuu. Harin uursdiinhuu davuu baidag sport, oyunii sport deer tamirchid dasgaljuulagchidaa yasan ch uur ulsad aldaj bolohgui. Odoo mglin oyun uhaanii academy-n dasgaljulagchidad sanal taviad baigaa suragtai baina lee.
Ugasa buh l ulsin arga baril ni uur ulsiin sain, chansaatai humuusiig tuuj avah bolchihson yum bish u. Amerik tiim biz dee.

Холбоотой мэдээ

Back to top button