Нийгмийн

ХОХИРОГЧИЙН АР ГЭР: “Эко алтан заамар”-аас манай гэрт хүмүүс ирсэн ч УУЧЛАЛ ГУЙГААГҮЙ

-ЭКО АЛТАН ЗААМАР”-ЫН БУЛГАН АЙМАГ ДАХЬ САЛБАРТ ОСОЛ БОЛЖ НЭГ ХҮН НАС БАРСАН-

Булган аймагт арван хоёрдугаар сарын 6-ний өдрийн 12 цагийн орчимд уурхайд ажил үүргээ гүйцэтгэж байсан нэгэн залуухан ажилтан нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тодруулбал, Булган аймгийн Бүрэг хангай сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг “Эко алтан заамар” ХХК хашаанд осол болж хүн нас барлаа гэсэн мэдээлэл ажилчдаас ирсэн байдаг.
Шалгалтаар тус аймгийн Бүрэг хангай сумын Их тохойрол гэх газар уул уурхайн олборлолт хийдэг “Эко алтан заамар” ХХК-ийн автопаркт шинээр ачигдаж ирсэн экскобаторын их биеийг өргөж байхад ноцтой осол болж нэг хүн нас барсан байжээ. Эх сурвалжийн мэдээллээр, шинээр ирсэн том овкрын автомашиныг буулгаж байхад автокраны гинж тасарсан. Харин энэ үеэр талийгаач 24 настай эрэгтэй Э нь дарагдаж нас барсан гэв.

Талийгаач экскобаторын доорх эвээс модыг авах гэж байгаад дээрээс нь том оврын машины их бие дарж улмаар газар дээрээ нас барсан байсан аж. Одоогоор тус хэргийг Булган аймгийн цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн газарт аймгийн онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын алба хаагчид зохих ажиллагаа явуулжээ.

-ХАРАМСАЛТАЙГААР НАС БАРСАН ХҮНЭЭ БИД ӨНӨӨДӨР БУРХАНЫ ОРНОО ЗАЛАХ ГЭЖ БАЙНА-

Энэ талаар бид талийгаачийн ар гэрийнхнээс болсон хэргийн талаар бодит мэдээллийг авсан юм.

-Танд юуны өмнө гүн эмгэнэл илэрхийлэх нь зүйтэй болов уу. Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар”-ын уурхайд танай гэр бүлийн хүн харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан. Танд хэргийн талаар тодорхой мэдээлэл бий юу?

-Тэглээ. Үнэхээр харамсалтай. Манай талийгаач 1995 онд төрсөн ХААИС-ийг 2016 онд инженер, механикч мэргэжлээр төгссөн. Төгсөөд Эко алтан заамар ХХК-д ажилласан. Тухайн осол болдог өдөр талийгаач яг ажилдаа өглөө нь буюу энэ сарын 6-ны өглөө 8 цагт очсон. Очоод удалгүй шинээр ирсэн тоног төхөөрөмжийг ХАБ-ын инженер болон гинж оосорлогч, краны жолооч нарын хамтаар талбай дээр ажиллаж байгаад нас барсан. Тухайн үед том оврын автомашины гинж тасраад манай талийгаач машины доор байсан эвээс модыг авах гэж байгаа дарагдаж газар дээрээ нас барсан байна билээ. Уурхайн ажил 10 хоног ажиллаад 20 хоног амардаг. Талийгаач 10 хоног ажиллаад яг тэрхүү нас барсан өглөө нь ажилдаа очсон байсан.

-Эко алтан заамар гэх газраас танай гэр бүлтэй холбогдсон уу?

-Манай гэр бүл Дархан аймагт амьдардаг. Яг одоогоор манай гэрт Эко алтан заамараас дэд даргатайгаа нийлсэн нийт арав гаруй хүн ирсэн байна. Ажил явдал өнөөдөр болно. Талийгаачийг өнөөдөр гаргах ажил болно. Одоогоор ямар нэгэн шийд гарсан зүйл алга. Эдгээр ажил явдалд оролцохоор ирсэн байгууллагын төлөөлөл хүмүүс ямар гэнэн уучлалт гуйсан зүйлгүй байна.

-Цагдаагийн байгууллагаас хэргийн талаарх мэдээллийг өгсөн үү?

-Өгөөгүй байна. Ямар ч байсан нэг удаа тайлбар мэдүүлэг авсан. Мэргэжлийн хяналтын дүгнэлт ирэх долоо хоногт гарна гэсэн. Тэр хариуг хүлээгээд суухаас өөр арга алга байна. Мэргэжлийн хяналтын хариу ямар гарахаас бүх зүйл эцэслэн шийдэгдэх байх.

Г.ҮҮЛТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-11 18:58

aaya holbootoi

ЗОЧИН
ЗОЧИН
2019-12-17 22:16

YAANAAA YAMAR AIMAR YUM BE. BID YAMAR NIIGEMD AMIDRAAD BNAA

Холбоотой мэдээ

Back to top button