Хүчирхийлэгчийн мэдээллийг ил болгох нь гадаадад үүрэг, Монголд яллагдах шалтгаан!
УИХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн лхагва гарагт /2024.09.18/ "Үзэл бодол: Ялтай эрх чөлөө?" нэрт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан.
Энэ үеэр хүний эрх, хууль, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд үзэл бодлоо илэрхийлсэн юм.
Тэдний дундаас УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурь анхаарал татсан.
Тэрбээр "Бага насны хүүхэд хүчирхийлсэн хүний тухай мэдээллийг ил болгосны төлөө яагаад ял авч байгаа юм бэ. Бусад улс оронд бол энэ хүүхэдтэй хүн бүрийн мэдэх эрхийн тухай асуудал.
Байшин авахдаа хүртэл "Энэ дүүрэгт хүчирхийлэгч амьдарч байна уу" гэдгийг мэдэх эрх нь тэдэнд байдаг. Гэтэл Монголд хүчирхийлэгчийн шүүхийн шийдвэрийг ил болгосны төлөө яагаад ял авдаг юм бэ? Шударга ёс гэдэг хэмжүүр Монголд болон дэлхийн бусад улс оронд тэнгэр газар шиг ялгаатай явж байна" хэмээсэн юм.
Тэр ямар кейс ярив?
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй холбогдож тодруулахад, тэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ял авсан нэгэн үндэслэлийг ийн дурдсан гэдгээ хэллээ.
Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн,
- 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”
- 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”
- 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”
- 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”
- 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэж таван зүйл ангиар буруутгасан. Улмаар дөрвөн жил, есөн сарын хорих ял оноосон билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн онцолсон нь хамгийн эхний буюу "Хувь хүний нууцыг задруулах" зүйл анги байна.
Дорноговьд 12 настай охин амиа алдсан хэрэг гарахад сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэрэгтнийг өмнө нь хүүхэд хүчирхийлж байсан тухай мэдээлсэн байдаг. Энэ нь хувийн нууц задруулсан Эрүүгийн гэмт хэрэг болчихжээ. Нийт хорих ялын хоёр жил нь чухам үүнд үндэслэсэн гэдэг мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингий хэлдэг үнэн. БНСУ зэрэг бусад улс оронд өмнө нь хүчирхийлэл үйлдэж байсан этгээдийн мэдээллийг ил болгодог. Дурын иргэн танилцах боломжтой. Тэр бүү хэл тухайн амьдарч буй орчин тойронд нь хүчирхийллийн ялтай хүн бий эсэхийг ч хянадаг тогтолцоо бий.
Гэтэл дахин 12 настай охины амь насанд халдчихаад буй этгээдийн урьд өмнөх ялын тогтоолыг мэдээлсэн Н.Өнөрцэцэг ял авсан нь эрхгүй шударга ёсны хувьд эргэлзээ төрүүлж байгаа юм.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Олоогүй байхад нь гэмтэнг мэдээлээд байсан бусуу Тэмүүжин ч өөрөө нотой доо яагаав Сарангэрэл гэдэг ахайтанг жинхэнэ буруу гараар хүмүүжүүлсэн нөхөр дөө
Энэ сөрөг коммент бичсэн нөхөд бол Тэмүүжингийн шударга зарчимч байр суурь, нэр нөлөөнөөс нилээн хулчийдаг л амьтад бна даа, голцуухан цагдаагийн хурандаа нар л байхаа доо !
Мушгин гуйвуулсан мэдээлэл хийхдээ АН гарамгай л даа,гэхдээ Ө-н хувьд мөрдөн ш�##�ах,мөрдөх ажиллагааны нууцыг задруулан,нийтэд мэдээлсэн нь гэмт этгээд хохирогчийн амь насыг бүрэлгэх ш�##�тгаан болсон гэдгийг тогтоосон,
ӨНӨРЦЭЦЭГИЙН ХЭРЭГ ИНГЭТЛЭЭ ӨНДРӨӨ АВНА ГЭЖ ЮУ БАЙСАН ЮМ ХӨДӨӨНИЙ НЭГ МУУ ХАЛТАР ХҮҮХЭН ХОТОД ИРЭЭД ТЭНЭГТЭЖ ӨГСӨН ХАЦРЫХАА УЛААНЫГ АРИЛГАЖ БАЙГААД ШАНТААЖЛАНА ГЭДГИЙГ ЯРУУ ТОДООР ХАРУУЛСАН АВГАЙ ДАА.ХАРАХААР Л ИНЭЭД ХҮРЭЭД БАЙДАГ ЮМ МААНАЙЧИХААД Л ОДОО ТЭР ХАШИРСАН БАЙХ СУЛЛАЧИЙ ГАНЦХАН БОЛЗОЛТОЙ ХОТООС ЯВЧИХАА БАЯНӨЛГИЙД ОЧООД АМЬДАР ТЭГВЭЛ СУЛЛИЙ
Хуульч , олоны танил хүн хамаагүй ярьж болохуу Өнөрцэцэг Хүүхэд хүчирхийлэлд өртсөнг илчилсэн гэж ял аваагүй байлгүйдээ тийм солиотой хүн шиг шиыдвэр гаргадаг Шүүх, прокурор гэж арай ч байхгүй биз Хэрэв тийм бол олон шатны Шүүх, бгаа тэднээс нэг нь ядаж шударга шийдвэр гаргах байлгүйдээ
Манай шүүх яг л тийм үндэслэлээр ял өгсөн бгаа юм, тэхээр яахав, хө ?!
Ер нь хүчингийн хэргээр ял эдэлсэн хүний хүний мэдээллийг нууц�##�ж болохгүй. Ийм этгээдүүдийн мэдээллийг иргэдэд тогтмол мэдээлж байх хэрэгтэй.
Тэмүүжин жагса�##�таар намын ард нуугдан 2 дахь удаагаа УИХ гишүүн болсон бөгөөд тойрогт дандаа ялагддаг. Энэ ард түмний үнэлэлт.
Чи энэ хүнээс их айгаад байхыг болоход, цаглаагийн л нэг хүчирхийлэгч байнаа даа !
yamar ergu har dagz we ene Temujin gedeg dontoi har m#l min zuger jahan ohin uru tataj sadar samund dasgachihad etsest n har tamhini herger urusu holduösana martchiha yu yag urteigu taraan huduni shantajchin awgaig umuruh yum da hulin erh zuin medlegtei bolowsroltoi hun bj yadaj hulia sn sudal l da dontoi uwu min
Чи монголоороо аятайхан хэдэн үг бичиж сурах хэрэгтэй хүн бна шүү