УЛС ТӨР

АЮУЛЫН ХАРАНГА: Улсын ТӨСӨВ 13 их наяд, Авлигачдын учруулсан ХОХИРОЛ 12 их наяд

Авлигачдын учруулсан хохирол улсын төсөвтэй бараг тэнцэж ирээд байна. Монгол улс 2019 онд АВЛИГЫН УЛМААС 12 их наяд төгрөгийн хохиролд ороод буй юм. Энэ бол бодит буюу АТГ-аас зарласан тоо баримт.  

АТГ байгуулагдсан 2007 оноос хойш өнгөрсөн жилийг хүртэл 11 жилд авлигын улмаас учирсан хохирол 800 гаруй тэрбум төгрөг байсан аж. Харин 2019 оны эхний хагаст 11.9 их наяд хүрч огцом нэмэгдсэн нь хамгийн их анхаарал татаж байгаа юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд авлига ОГЦОМ нэмэгдсэн гэсэн үг.

АТГ-ын тайлангаас харвал, 2019 оны эхний хагаст Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Гэмт хэргийг улмаас 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан гэжээ. 11.9 их наяд төгрөгийн хохирол учруулчихаад байгаа 834 хэргийн 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх, 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6.1 хувийг харъяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна.

11.9 их наяд төгрөгийн хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 376 саяыг нь нөхөн төлүүлсэн байна. Харин 129.8 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, автомашин, тоног төхөөрөмж болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна.

11.9 их наядын хохирлоос ердөө 130 тэрбум буюу 1.3 ч хүрэхгүй хувийг нь эргэн төлүүлсэн гэсэн үг.

Гэтэл Монгол Улсын Засгийн газраас, 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.0 хувь, нийт зарлагыг 13 их наяд 872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.1 хувь байхаар тооцсон. Ингэснээр төсвийн алдагдал 2 их наяд 74.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар тооцоолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2019-12-12 12:59

одоогийн эрх баригчид энэ хөлжсөн авилгачдыг журамлаж чадахгүй ..учир ни: өөрсдөө авилгачид болохоор одоо ард түмэн мини л сонгуулиар бүхний учрыг олж сан�##�аа худ�##�дахгүйгээр засаг төрд бх хүмүүсээ зөв сонгосноор л юмны эхлэл тавигдах болно гэж би мунхаглаж байнам

иргэн
иргэн
2019-12-12 21:52

12 их наяд энэ их мөнгөөр орон сууцжуулах , ц�##�ин тэтгэвэр тэтгэмжийг ханг�##�ттай нэмэх боломжтой бж дээ одоо идсэн уусан хулгай луйвар з�##�илан хийсэн нөхдүүдээс энэ мөнгө хэд дахин нуг�##�ж улсыг хохиролгүй болгох хэрэгтэй ш дээ ямар бузрыг шун�##�тай эрлийз хурлийз новшнууд вэ

Зочин
Зочин
2019-12-13 06:57

Улсын тесвийн орлого 13 их наяд хvрэхгvй л дээ. Алдагд�##�тай тесев бат�##�сан. Орлогоороо тооцож бат�##�б�##� авилгачдын хулгайн 11,9 их наяд чинь давж байгаа юм. 2020 оны тесвеес бас хичнээн менге хулгайлагдахаар тесевлеснийг бид мэдэхгvй ш дээ. Сонгууль болох учраас лав л нилээд нь хулгайдагдана, vргvй зарлагадана.

Холбоотой мэдээ

Back to top button