Улс төрийн мэдээ

Оюу толгойн хэлэлцээг Н.Учрал ахалж, үргэлжлүүлнэ

"Оюу толгой" төслөөс монголчуудад ирэх өгөөжийг нэмэгдүүлэх, гэрээг сайжруулах чиг үүрэг бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлахаар болжээ.

Тус ажлын хэсгийг хамгийн анх ХЗДХ-ийн сайд асан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ахалж, ажилласан. Дараа нь өнөөгийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан халааг авсан юм.

Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа ЗГХЭГ-ын даргаар Н.Учрал томилогдож, улмаар "Оюу толгой"-н хэлэлцээг үргэлжлүүлэх үүрэг хүлээжээ.

Ажлын хэсгийн үр дүнд Дубайн гэрээг цуцалж, Засгийн газарт ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж чадсан. Цаашид УИХ-ын 92 болон 103-р тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангах асуудал чухал байгаа юм.

Манай Засгийн газар хоёроор тогтохгүй томоохон чиглэлд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээний ард сууж чадсан. Одоо "Рио Тинто" группийн зүгээс "Туркоиз Хилл Ресурсес"-ийг худалдан авч, шууд бусаар хувьцаа эзэмшдэг "Антрэ Ресурс"-ийн талбайд олборлолт явуулж, ашгийн 20-30 хувийг хүртэх зэргээр ажиллаж эхэлсэн.

Нэг хэсэг нам жим гэмээр болоод буй Оюу толгойн хэлэлцээнд шийдвэрлэгдээгүй асуудал энэ мэтээр олон бий. Харин ЦХХХ-ы сайдаар ажиллаж, дижитал шилжилтийн чиглэлд ахиц дэвшил авчирсан Н.Учралд дараагийн хариуцлага ирж байна.

Ташрамд, Н.Учрал ажлаа авсан дороо өнгөрсөн сард Оюу толгой төслийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцжээ.

Улмаар төслийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд болох "Антре гоулд"-ын асуудал, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу эрчим хүчээр хангах, Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу санхүүжилтийн хүүгийн хувийг хянан үзэх, лабораторийн хяналт, үүсмэл орд, зэсийн баяжмал боловсруулж, хайлуулах үйлдвэр зэрэг асуудлаар ярилцсан байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Н.Учрал Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй ажилдаа хариуцлагатай нэгэн. Зөв хүнээ томилжээ. Амжилт хүсье!

Зочин
Зочин

Солонгоо үргэлжлүүлбэл сайн сан, бүх асуудлаа мэдэж байгаа, дахин танилцах шаардлагагүй....тууштай маш сайн ажилласан

Зочин
Зочин
Reply to  Зочин

Tiim shuu

Наран
Наран

Учиралаас өөр хүн байхгүй юм байхдаа риогын шахаанд орохгүй гэдийх хүн хэрэгтэй гэтэл бөхийчих юмыг ахлагчаар тавьчихсан байх юм .Оюунэрдэнэ ээ.

Монгол
Монгол

Толгой нь цэнэг сайтай гэдэс цатгалан өссөн удам сайтай хүн өлөн ховдог зан гаргахгүй улсын төлөө ажиллаж чадах болвуу гэж гордиж байна.

Холбоотой мэдээ

Back to top button