УЛС ТӨР

Н.Номтойбаяр: “Худал мэдүүлэг өгсөн” гэж намайг яллагдагчаар татсан, гэхдээ хүлээн зөвшөөрөхгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2019.12.12/ хоёр асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гишүүдэд зээл өгсөн болон Г.Батхүүгийн амь насаа алдсан хэрэгт намайг холбогдуулан гүтгэгдэж байгаа гэх хоёр асуудалд тайлбар өгнө” гэв.  

-АТГ НАМАЙГ БУРУУ МЭДЭЭЛЭЛД ГҮТГЭЖ БАЙНА. З.ДАШДАВАА ДАРГА НЬ НАМАЙГ ДУУДАЖ УУЛЗ-

Энэ тухай хэлэхдээ, “Сайн байцгаана уу хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ямар асуудлаар ярих гэж байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Нэгдүгээрт,

Намайг ХНХ-ийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэж үзэж байгаа юм билээ. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүн, сайд нарт зээл олгуулсан мэтээр гүтгэж байна. Бүр сүүлдээ намайг өөрөө зээл авсан гээд байгаа. Намайг яллагдагчаар татсан дөрвөн үндэслэл байгааг олж мэдлээ. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог тогтоол. АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна. Мөн төслүүдийг эргэн төлөлтгүй хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд тусгасан байна. Хоёр жилийн хугацаатай  эргэн төлөгдөх зохицуулалттай тогтоол бий. Энэ тогтоолын дагуу зээл олгогдоод, гэрээ байгуулаад зээл олгосон. Энэ төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан гэсэн үндэслэлийг дурджээ.  Түүнээс гадна Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна.

Мөн үүн дээр үндэслээд миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх гэж байна гэж дуулсан. АТГ өнөөдөр яаж ажиллаад байгаа юм бэ. Энэ АТГ-ын ажилтнуудын ур чадварын асуудал уу. Сүүлдээ бүр кино зохиол шиг зүйл хийгээд байна. Би сүүлийн дөрвөн өдөр АТГ-ын удирдлагуудтай өөрийн биеэр уулзаж эдгээр материалаа өгье гэж хүлээлээ. Одоо хүртэл алга. Удирдлага З.Дашдаваатай өөрийн биеэр уулзмаар байна. Намайг хүлээж авч уулз.

-Г.БАТХҮҮ АГСНЫ ХЭРЭГТ НАМАЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТААГҮЙ, БИ ГУРВАН УДАА ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ ӨГСӨН-

Хоёрдугаарт,

Г.Батхүү агсантай холбоотой асуудлууд над дээр нэр цохон хаяглагдах болоод хагас жил болж байна. Г.Батхүү агсны хэрэгт намайг яллагдагчаар татаагүй. Та нар андуурч байна. Нийт 22 мэдээллийн хэрэгсэл, 195 IP хаягаар энэ хэрэгт намайг нэр холбогдуулан гүтгэсэн. Тэр хүний нас барсантай холбогдуулан би сонин хэвлэлээр гүтгэгдээд байгаа болохоос биш, цагдаагийн байгууллагаас шалгагдсан зүйл байхгүй. Харин би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Надтай хаана тарсан, юу ярьсан, манай өрөөгөөр ороод гарсан зэрэг мэдээллүүдийг би өгсөн. Г.Батхүү агсантай холбогдуулан хэнийг ч яллагчдагчаар татаагүй. Гэрчийн мэдүүлэг гурван удаа өгөхдөө эхний хоёрт нь худал мэдүүлэг өгсөн гэх зүйл ангиар буруутгагдсан. “Цагдаагийн байгууллагаас надад танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэж мэдүүлсэн” гэсэн. Гэвч манай өрөөнд архи уугаагүй. Миний өрөөнөөс архи хурааж авсан. Тэр нь Г.Батхүү агсны уусан архитай таарч байгаа юу, үгүй гэдэг шинжилгээний хариу ч байхгүй байна. Хууль хяналтын байгууллага энэ хэргийг шалгаж байгаа бол мэдээллэх хэрэгтэй шүү дээ.  Энэ асуудлаар би дахиж ам нээж, мэдээлэл өгөхгүй. Ах хүү /Г.Батхүү агсан/ өрөөнд орж ирэхэд би нэг юм задалсан ч, уугаагүй.

Мөн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Таны жолооч хар тамхины хэргээр шалгагдаж байгаа нь үнэн үү?

-Тэмээ гэхээр ямаа гэх юм. Би энэ асуудлыг сонссон. ХНХ-ын сайдаар намайг ажиллаж байхад жолооч тийм хэрэгт холбогдоогүй. Яаманд ажиллахаа больсны дараа тйи хэрэгт холбогдож, ял сонссон гэж сонссон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2019-12-12 14:32

Er khun

Холбоотой мэдээ

Back to top button