УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Баян-Өлгий аймгийн сум хариуцсан газрын даамлын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн хэргүүд дунд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сум хариуцсан газрын даамлын хэрэг багтжээ.
- Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сум хариуцсан газрын даамал Б.К нь газрын төлбөр төлөөгүй иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах ажлыг зориуд хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгагджээ.
Улмаар тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.