Нүүрсний хэргээр УИХ-ын гишүүн, гишүүн асан таван хүнийг шалгаж байна
НПГ-аас сүүлийн хоёр жилд "Нүүрсний" гэх тодотголтой хэргийн хүрээнд 91 хүнийг шүүхэд шилжүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн гэж мэдээлжээ.
Тодруулбал, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах хууль бус үйл ажиллагаатай холбоотой 16 хэргийг шүүхээс хянан хэлэлцээд Эрүүгийн хуульд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих, торгох, нийтийн албанд томилогдох эрхийг хасах зэрэг ял шийтгэлийг оногдуулжээ.
Дээрх 16 хэрэгт нийт 91 хүн ял, шийтгэл авсан аж.
Харин одоогийн байдлаар АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарсан ажлын хэсгээс 12 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ хүрээнд,
- УИХ-ын гишүүн, гишүүн асан тав
- Яам, агентлаг, ТӨҮГ, ИТХ-ын дарга асан зэрэг 43 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮҮНД БҮҮ ИТГЭЭРЭЙ ШАЛ ХУДЛАА СЕНСААЦ ШҮҮ НҮҮРСНИЙ ХЭРЭГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ БОЛ ЗҮГЭЭР Л ШОУ ХЭН Ч ЯЛ АВАХГҮЙ ГАЛЫГ УНТРААЖ БАЙГАА ЮМ ТӨРД БҮҮ ИТГЭ ЗӨВХӨН ӨӨРСӨДДӨӨ ИТГЭЭРЭЙ