Нийгэм мэдээ

"Үйлдвэрийн нөхцөлд ямар нэгэн амьтан орох боломжгүй"

Өчигдөр /2024.09.30/ нэгэн иргэн ханиад томуу, чийг бамын үед болон биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор хэрэглэдэг "Витамин С" 200 миллитрийн задаргаа ороогүй уусмал дотор аалз орсон зургийг олон нийтэд дэлгэж, энэ төрлөөс нь авахгүй байхыг зөвлөөд буй.

Бид дээрх асуудлаар тус уусмалыг үйлдвэрлэдэг "Мон-Адонис" ХХК-иас тодрууллаа. Тэдний зүгээс, "Ер нь бол хиам болон хоолон дотроос шавж, амьтад гарлаа гэцгээдэг. Манай уусмалын тухайд шугам нь өөрөө уусмалаар явагддаг учраас бусад хатуу биет шиг биш зөвхөн уусмалаар явж, нарийн шүүлтүүрээр процесс нь явагддаг учраас үйлдвэрийн нөхцөлд ямар нэгэн амьтан орох боломжгүй. Бидний тээвэрлэлтийн нөхцөлд лац нь бүтэн байж уу, хэрэглэгч дээр очоод задалсан байсан уу гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байгаа.

Манай чанарын хүмүүс уг зургийг оруулсан хүнтэй холбогдож байгаа байх. Яг одоогийн байдлаар ямар процесстэй байгааг мэдэхгүй байна" гэлээ.

М.АГАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Улаанбаатар
Улаанбаатар
2024-10-01 14:10

За ямар ч байсан Хятадаас хуурай бүтээгдхүүн оруулж ирж найруулдаг байх

Үхсэн бааснууд
Үхсэн бааснууд
2024-10-01 17:44

Худлаа эх орончид харж бгаа биз?! Мнголойд-т хийсэн юм ийм бгаа

Үхсэн бааснууд
Үхсэн бааснууд
2024-10-01 17:47

Худлаа эх орончид харж бгаа биз?! Мнголойд-т хийсэн юм ийм бгаа

Иргэн
Иргэн
2024-10-02 22:35

Шилэнд нь а�##�з байсаныг анзаарахгүй л байх!!!

Холбоотой мэдээ

Back to top button