УЛС ТӨР

Ерөнхий сайдын командаар ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ хөдлөгч

Арванхоёрдугаар сарын эхээр хотын дарга С.Амарсайхан орлогч нарынхаа хамтаар нийслэлийн автозам ашигласны төлбөрийг тав дахин ОГЦОМ нэмэгдүүлэх санал гаргасан. Тодруулбал, авто зам ашигласны төлбөрт суудлын автомашин хамгийн багадаа 100 мянган төгрөг төлөх, өмнө нь авдаг байсан хураамжийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэх журмыг НИТХ-д өргөн барьсан. Улмаар НИТХ энэхүү саналыг хүлээн авч 2020 оны нийслэлийн төсвийг батлахдаа энэхүү төлбөрийн өндөр дарамтыг тусган оруулсан билээ.

Өөрөөр хэлбэл нийслэлийн удирдлагууд нь татварын дарамтаар нийслэлээ “сайхан болгоно” гэсэн тооцоо гаргасан. Ингэхдээ тэд, өндөр төлбөрийн хураамжаараа “авто замыг сайжруулах, нийтийн тээврийн шинэчлэл хийх, авто зогсоолын асуудлуудыг цэгцэлнэ” зэрэг олон асуудал шийдвэрлэнэ гэх үгсээр халхавч хийж буй.

Энэ шийдвэр нь мэдээж иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нөхцөл байдал үүсүүт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч толгойгоо ажиллуулах сайхан боломж олдсон нь мэдээж.  Тэрбээр намайг ОХУ-д айлчилж байх үеэр ийм шийдвэр гаргасан байна, би мэдээгүй гэх утга бүхий зүйл ярьсан.

Улмаар арванхоёрдугаар сарын 09-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзсан. Ингэхдээ олон нийтийн эрх ашгийг хөндсөн автозам ашигласны хураамжийг нэмсэн асуудлаа эргэн харж, НИТХ-аар дахин хэлэлцэхийг үүрэгдэв.

Ерөнхий сайдын үүргийн дагуу хотын дарга С.Амарсайхан иргэдийн эрх ашгийг хөндсөн “онцгүй” шийдвэр гаргаснаа гэнэт л ухаарч энэ асуудлыг сайтар судалж, НИТХ-аар дахин оруулж хэлэлцүүлэхээр болж байгаа юм.

Ерөнхийдөө Ерөнхий сайдын тушаалаар л өөрийнхөө гаргасан шийдвэрийн эсрэг “өөрөө хөдлөх” болсон нь олон ч хүний эгдүүцлийг хүргэж байна. Мөн Ерөнхий сайдын шоу ч гэж харах хэсэг бүлэг байгаа ажээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2019-12-14 13:11

Огцруулаач тэгээд.

Холбоотой мэдээ

Back to top button