УЛС ТӨР

ТОЙМ: Д.Одбаяр хэвлэлд АМ НЭЭСНЭЭР эхэлж, Н.Номтойбаярын ШҮҮГДЭЛЭЭР дуусав

-ЕРӨНХИЙ САЙДЫН КОМАНДААР ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ ХӨДЛӨГЧ ХОТЫН ДАРГА-

Арванхоёрдугаар сарын эхээр хотын дарга С.Амарсайхан авто зам ашигласны төлбөрт суудлын автомашин хамгийн багадаа 100 мянган төгрөг төлөх, өмнө нь авдаг байсан хураамжийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж 2020 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс дагаж мөрдүүлэх журмыг НИТХ-д өргөн барьсан. Улмаар НИТХ энэхүү саналыг хүлээн авч 2020 оны нийслэлийн төсвийг батлахдаа энэхүү төлбөрийг өндөр дарамтыг тусган оруулсан билээ.

Өөрөөр хэлбэл нийслэлийн удирдлагууд нь татварын дарамтаар нийслэлээ “сайхан болгоно” гэсэн тооцоо гаргасан. Ингэхдээ тэд, өндөр төлбөрийн хураамжаараа “авто замыг сайжруулах, нийтийн тээврийн шинэчлэл хийх, авто зогсоолын асуудлуудыг цэгцэлнэ” зэрэг олон асуудал шийдвэрлэнэ гэх үгсээр халхавч хийж буй.

Энэ шийдвэр нь мэдээж иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах нөхцөл байдал үүсүүт Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч толгойгоо ажиллуулах сайхан боломж олдсон нь мэдээж. Тэрбээр намайг ОХУ-д айлчилж байх үеэр ийм шийдвэр гаргасан байна, би мэдээгүй гэх утга бүхий зүйл ярьсан. Улмаар арванхоёрдугаар сарын 09-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзсан. Ингэхдээ олон нийтийн эрх ашгийг хөндсөн автозам ашигласны хураамжийг нэмсэн асуудлаа эргэн харж, НИТХ-аар дахин хэлэлцэхийг үүрэгдэв.

Ерөнхий сайдын үүргийн дагуу хотын дарга С.Амарсайхан иргэдийн эрх ашгийг хөндсөн “онцгүй” шийдвэр гаргаснаа гэнэт л ухаарч энэ асуудлыг сайтар судалж, НИТХ-аар дахин оруулж хэлэлцүүлэхээр болж байгаа юм. Ерөнхийдөө Ерөнхий сайдын тушаалаар л өөрийнхөө гаргасан шийдвэрийн эсрэг “өөрөө хөдлөх” болсон нь олон ч хүний эгдүүцлийг хүргэж байна. Мөн Ерөнхий сайдын шоу ч гэж харах хэсэг бүлэг байгаа ажээ.

-НДШ “НЭМЭГДЭХГҮЙ”-

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахдаа НДШ-ийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар тус тус нэмэх үүрэг хүлээсэн. Ингэснээр 2018-2020 оны хооронд НДШ нийт ТАВАН хувиар өсгөхөөр хуульчлаад байв. Энэ хүрээнд 2020 онд НДШ-ийн нэмэгдлээр 174.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож, төсвийн тухай хуулиа баталсан юм.

Төсвийн тухай хуулийн уг хэсэгт Ерөнхийлөгч хориг тавьж, өөр эх үүсвэрээс гаргах шаардлагыг УИХ-д тавьсан юм. УИХ-аас Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авснаар 2020 онд НДШ 24 хувиар төлөгдөхөөр боллоо. Энэ нь ажилтан, ажил олгогчид эерэг нөлөө үзүүлэх юм.

НДШ нэмэгдсэн тохиолдолд 900.000 төгрөгийн цалинтай хүн 234.000 төгрөгийн НДШ төлөхөөр байсан юм.

-“БИ ҮЙЛЧЛЭГЧИЙН БИЕД ХҮРЭЭГҮЙ” БУЮУ Д.ОДБАЯР ХЭВЛЭЛД АНХ УДАА АМ НЭЭВ-

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцны багийн ажилтны биед зүй бусаар хүрсэн гэх хэргийнхээ талаар хэвлэлд анх удаа ам нээв.

Ярилцлагадаа, “Би үйлчлэгчийн бие, өгзөгт байтугай гарт нь ч хүрээгүй. Ороод нэг лааз пиво авч уусан. Тэгсхийгээд унтаад өгсөн. Энгийн ангилалд пиво, вино хоёроос өөр төрлийн согтууруулах ундаа өгдөггүйг онгоцоор нисч үзсэн хүн бүхэн мэднэ. Онгоц газардахаас 30 гаруй минутын өмнө ариун цэврийн өрөөг хаах гэж байгааг зорчигчдод сануулдаг. Тэр зараар би сэрж, гурван алхмын цаана байх 00-ын өрөө рүү орсон. Гарч ирэхэд үйлчлэгч бололтой өндөр залуу намайг зогсоогоод уучлалт гуйхыг шаардсан. Юуны төлөө уучлалт гуйх ёстойгоо ойлгоогүй. Уучлалт гуйх ямар нэгэн хэрэг хийгээгүй гэдгээ хэлтэл “Та манай үйлчлэгчтэй эвгүй харьцсан, биед нь хүрсэн” гэж хэлсэн. “Ерөөсөө тийм юм болоогүй, би 00-оос гарч ирж байна” гэдгээ тайлбарласан. Онгоцны монгол үйлчлэгч зорчигчдын заалнаас ирээд надад “Тантай хамт яваа хүн манай үйлчлэгчийн биед хүрсэн” гээд суудлын дугаарыг нь хэлсэн. Би тэр хүнтэй хамт яваагүй гэдгээ хэлсэн. Энэ хооронд би “Хүн андуурч дээ л…” гэж бодсон. Хүн андуурч байгаа нь ойлгомжтой байсан. Энэ үйл явдлыг болон миний арын суудлын хүн дээр асуудал гарч маргаан болж байгааг бидний ойр хавьд сууж явсан зорчигчид бүгд харсан” гэжээ.

-Н.НОМТОЙБАЯРТ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ ХЭМЖЭЭ АВАХААС ТАТГАЛЗАВ-

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн.

Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Өмнө нь Н.Номтойбаярыг яллагдагчаар татаж, мэдүүлэг авах мөрдөн шалгах ажилллагааны явцад хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор үндэслэн авсан. Энэ удаа ч мөн энэ үндэслэлээр саналыг ирүүлсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-14 10:02

Зсссс, Одбаяр битгий хуцаад бай. Нүд, чихний булай. Наад юмаа тэр Солонгосын цагдаа, шүүхэд л хэлж гомдлоо гарга. Татвар төлөгчдийн мөнгөөр цаашид амьдрах эрх чамд байхгүй. Мөрөөрөө гэртээ очиж хэвт.

Zochin
Zochin
2019-12-14 14:06

Yagaad hvnii vg sonsohgvi haraagaad baigaA yum zaawal hiigeegvi heregtee chamaas aigaad hudlaa heleh yostoi gej vvODBAYAR YASAN CH buzar bulai hereg hiihgvi shvv

Иргэн
Иргэн
2019-12-14 22:22
Reply to  Zochin

М�##� болтлоо архи гударсанаас өөрийн үйлдлээ мэдэхгүй байна гэж уйлан донгодож байж Солонгосоос с�##�ж ирээ биз дээ. Энэ зөв үү.

zochin
zochin
2019-12-14 16:43

Ee ichij uhmer.Ulsiin mungeer sogtuurch yvchihaad.huuhen oroldood.torguulaad.hil horig taviulaad odoo bolohoor ugui hiigeegui genee.Ich.Ongotsni zardal.tomilloltiin mungee teleed z##l.Hamgiin gol n gishuud.darga nar uo ch helehgui bgd durgui hurch bn.Engiin irgeniig ongotsnii buudlaas 461t horino.

Холбоотой мэдээ

Back to top button