Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авдаггүй болохыг дэмжих үү
Хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнээс НДШ авдаг хуулийг хүчингүй болгохоор "Dparliament" платформоор иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.
Энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 19.1.2-д "Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээгээр тохирсон цалин хөлс"-өөс НДШ суутган тооцох заалт нь иргэд иргэд, иргэд ААН хоорондын нэг удаагийн ажлын хөлснөөс авч байгаа нь зөвхөн НДС-ын орлогыг бүрдүүлэх санаа зорилготой аж.
Тодруулбал, тус зүйлийг Хөдөлмөрийн хуулийн дагуу байгуулсан, байнгын ажлын байр буюу цалинтай холбоотой орлогоос НДШ авах ёстой бөгөөд давхардуулан авах хууль бус агуулгатай байна гэж үзжээ.
Дэлхийн улс орнуудад ч ийм зохицуулалтаар явдаг бөгөөд зөвхөн Монгол Улсын иргэдийг хохироох хууль үйлчилж байна гэв. Иймд хуулийн дээрх заалтыг хүчингүй болгох шаардлагатай хэмээн үзсэн байна.
Хэрэв 100,000 иргэн дэмжиж гарын үсэг зурвал эргэн харж, өөрчлөлт оруулах боломжтой болох юм. Иргэн та энд дарж гарын үсгээ зурах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маш зөв шүүү..одоо иргэд голдуу хувиараа ндш төлөөд ганц бие эсвэл гэрт бүлээрээ бага жижиг ажлуудыг хийгээд явдаг болсон..сард 3 ажил хийхэд 3 удаа ндш төлөх нь бурууштээ...
дэмжинэ