Нийгэм мэдээ

Ирэх сарын 26-нд "Болор цом-42" зохиогдоно

Ирэх сарын 26-нд Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам зохиогдохоор болжээ.

“Болор цом-42” наадамд шүлгээ сойх, оролцох хүсэлтэй хүмүүс энэ онд бичсэн, чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ арваннэгдүгээр сарын 20-ны 20:00 цагаас өмнө [email protected] цахим шуудангийн хаягаар илгээх эсвэл Монголын зохиолчдын ордны 207 тоотод овог нэр, холбоо барих утсаа тодорхой, гаргацтай бичиж ирүүлэх боломжтой.

Мөн уран бүтээлчид наадамд оролцож буй бүтээлээ өмнө нь ямар нэгэн байдлаар олон ном олон нийтийн сүлжээ зэрэгт нийтлээгүй байх ёстой юм.

Энэ удаагийн “Болор цом-42” яруу найргийн наадмын эхний шатны дүнг арваннэгдүгээр сарын 22-нд танилцуулна. Цомын эзнийг тодруулах сүүлийн шатны шалгаруулалт Улс тунхагласны баярын өдөр соёлын төв өргөөнд тодорно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button