Нийгэм мэдээ

УДБЭТ-ын захирлаар балетчин Д.Алтанхуяг томилогдлоо

УДБЭТ-ын захирлаар МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг томилогджээ. Тэрбээр дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулсан балетчин. Д.Алтанхуяг нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм.

Ингээд балетчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн товч намтраас хүргэе.

  • 1982 онд Ховд аймгийн төвд төрсөн.
  • 1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль
  • 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн
  • 2000 онд АНУ-ын бүжгийн жүжигчдийн сургууль /School of America Ballet/-д суралцалцсан.
  • 2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан
  • 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр ажилласан
  • 2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй хамтран ажиллаж эхэлсэн.
  • 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллах эхэлсэн
  • 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж байна.

Нэмэлтээр дурдахад, тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж, олны анхаарлыг татаж байсан юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн дарга болохын ерөөл дэвшүүлэе. Нэг талаар сайн хэрэг боловч нөгөө талаар энэ нэртэй бүжигчин маань дасгал сургуулилтаас хөндийрч мэргэжлийн хувьд төсөөрнө дөө. Олон орноор явж менежментийн талаар харсан үзсэн туршлагаа бодит ажил хэрэг болгоорой.

Зочин
Зочин

олон улсад балетчин нараа гаргаж цалин хөлсийг ньнэмэгдүүлэх бусад орны театруудтай хамтаран ажиллна гэдэгт итгэж байна театр эг л сөнөсөн газар шиг болсон залуу олон улсад нэртэй хүн болсонд баяртай байна

зочин
зочин

бүжигчин, гавьяат хийдэг ажил биш л юмсан, доройтолд оржээ

Зочин
Зочин

Өнгөрсөн жил хөөгдөж байсан хүн , энэ жил захирал болжээ. Сайн ажиллах байх гэдэгт итгэлтэй байна. Мэргэжлийн хүн тэр нурахаас наагуур байгаа барилгыг, мэргэжлийн бүжигчдийг байрлуулах байхаа.

Зочин
Зочин

Залууд амжилт. Урлаг хөгжин дэвжиг

Холбоотой мэдээ

Back to top button